Шадар сайд ирэх сарын 01-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх нь өндөр эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийллээ


Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг сурагчдыг танхимаар хичээллүүлэх болсонтой холбогдуулан дараах тайлбар мэдээллийг өглөө. 

Тэрээр, "Гуравдугаар сарын 01-нээс танхимаар хичээллүүлэх эсэх асуудалд БШУ-ны яам тандалт судалгаа хийж үзээд эхлүүлэх байр суурийг илэрхийлээд байгаа. УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар Шадар сайд дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээс эхлээд явна. 3,4 дүгээр сар дархлаажуулалтын үйл явц явах эрсдэлтэй. Танхимаар хичээллэх нь хүүхдэд маш эрсдэлтэй гэдэг талаас нь байр сууриа илэрхийлсэн. Сургуулийн танхимыг вакцинжуулалтын танхим болгох, энэ ажилд дайчлах эцсийн шийдвэр гараагүй. Вакцинжуулах ажлыг хаана явуулах танхим нь тухайн үедээ зарлагдаад явна. Гуравдугаар сарын 01-нээс сурагчдыг танхимаар хичээллүүлэх ёстой гэдэг байр суурь Шадар сайдад байхгүй. Яамнаас бол хичээллүүлнэ гэдэг саналаа ирүүлсэн. Тиймээс энэ асуудлыг ЗГ-ын хурал дээр хэлэлцэж, шийдвэрлэнэ" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 203.91.115.47
    2021/02/17

    Эрсдэлтэй гээд зүрхшээгээд байвал урагш ахихгүй Зөв тооцоолол хийж зоримог ажиллахыг цэг үе шаардаж байна Ийм үед байр суурь илэрхийлж суух нь хариуцлагаас эмээсний илрэл болно

    Хариулах