Налайх дүүрэгт халдварын нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

Өчигдөр 12 цаг 56 минут

Өнөөдрийн 11 цагийн мэдээнээс хойш Налайх дүүрэгт халдварын нэг тохиолдол батлагдлаа.

Энэ нь өмнөх батлагдсан тохиолдлын ойр хавьтал буюу гэр бүлийн гишүүн бөгөөд Улаанбаатар хотод тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдаж байсан иргэн юм.

Иймд иргэд та бүхнийг айж сандралгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахиж "Нэг хаалга-нэг шинжилгээ"-ндээ идэвхтэй хамрагдан, бусад тохиолдолд хөл хорионы өдрүүдэд гэрээсээ гарахгүй байхыг Налайх дүүргийн шуурхай штабаас уриалж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна