ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин, урамшууллыг даваа гарагт олгоно

С.Гандэлгэр
2021/02/17

ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин, урамшуулал даваа гарагт дансанд нь орно хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр онцоллоо. 

Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг: "ХӨСҮТ-ийн эмч, ажилчдын цалин урамшууллын асуудлыг шийдвэрлэсэн. Даваа гарагт тэдгээрийн дансанд нь орно. Баянзүрх дүүргийн эмнэлгийн эмч, ажилчдын цалин урамшууллын асуудлыг өмнө нь хөндөж байсан. Тус эмнэлэг нь 2005 оноос хувьчлагдсан тул төрөөс хамаарахгүй" хэмээн хариулсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна