Монгол Улсад коронавирусийн 10 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 03 сарын 21

ЭМЯ-наас COVID19 өвчний нөхцөл байдлын талаар мэдээлж байна.  Коронавирусийн халдвар тархалтаар Италийн дараа өнгөрсөн 24 цагт Германд 4528, Испанид 3494, Францад 1614, Швейцарьт 1390 тохиолдол бүртгэгджээ. 

АНУ-д халдвар авсан хүний тоо бараг 6000 хүрч, БНСУ-д 147 хүн шинээр халдвар авчээ. ЮНЕСКО-гоос 3-р сарын 20-ны байдлаар дэлхийн 124 оронд үндэсний хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаасан байна.

Монгол  Улсын хэмжээнд 3025 иргэн  ажиглалт, тусгаарлалтад авснаас   өнөөдрийн байдлаар 1963 иргэн ажиглалтад байна.  ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгийн өгсөн мэдээллээр гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийхэд  дөрвөн  хүнээс  коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол Улсад 10  тохиолдол батлагдаад байна. 

C.Отгон 

 

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 23
39.115.114.99
Аниа

Монгол д өвчин чирч ирдэг хүүрнүүд вэ

2020 оны 03 сарын 21
211.36.140.37
Mmm

Aayaya ter ongotsoor irsen buh humuusiig 21 honog tusgaarlaj ajiglah heregtei de denduu ersdeltei bna shu 200n hun ger gertee harih ni bnshde ayultai zaluu hund bol dald ue ni 14 honogoos ch iluu baij bolno