"427 сая төгрөгийн үнэ хүрсэн 0001 УАР дугаарын зохих үнэ төлөгдөөгүй учир зарагдаагүй байна"


Авто тээврийн үндэсний төвөөс зарласан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа энэ сарын 15-ны өдрөөс эхлэн гурав дахь өдрөө үргэлжиллээ.

Уг дуудлага худалдааны эхний өдөр 427 сая төгрөгийн үнэд хүрсэн 0001 УАР гэх улсын дугаарын зохих үнэ төлөгдөөгүй учир зарагдаагүй байна.

Одоогийн байдлаар нийт үнэлэгдээд буй дугааруудаас үнийг нь төлж, гэрээ байгуулан зарагдсан хамгийн өндөр үнэтэй дугаар 16 сая төгрөгийн үнэд хүрчээ.

Дуудлага худалдаагаар үнэлэгдсэн ч зарагдаагүй дугааруудыг дахин хуваарь гарган дуудлага худалдаагаар зарна хэмээн АТҮТ-өөс мэдээллээ.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.27
    2021/02/17

    энэ ,ноймерийг , 55000 ,төгрөгөөр ,авах ,байсан ,цаашаа ,дуудаад ,үймүүлээд ,байх ,юм. Дэнчинг ,өсгө. Мөнгөтэй ,хүмүүс ,яахав ,тоглодог ,байж ,муу ,доожоогүй ноймертой ,гарууд ,муухай ,харагдах ,ялгаварал болох ,биш ,биз. Сонин ,тоглоом ,шүү.

    Хариулах
  • 43.228.130.188
    2021/02/17

    Зочин Өвчин зовлон гарч ажил төрөл зогсож ард түмэн мөнгө төгрөг үгүй ядуу зүдүү амьдарч байхад ард түмнийг үймүүлж эдийн засгийн боловсролгүй хөөрүү тэнэг хүмүүст 2,3 мянган төг-ийн үнэтэй шилжүүлж авах боломжгүй машины нойморыг олон сая-аар бараг хагас тэрбумаар зарж бгаа АТҮТ-ийг шүүхэд өгөх хэрэгтэй.Шудрага Өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах яалаа

    Хариулах
  • 192.82.70.135
    2021/02/17

    Oo awch chadahgui guilgachin hudlaa une hiijildee

    Хариулах