ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгийн бүртгэл дуусахад гурав хоног үлдлээ

С.Гандэлгэр
2021/02/17

ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг олгодог. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-рт орж байгаа юм. 

Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран сонгон шалгаруулалтыг зөвхөн цахимаар явуулж байгаа. Тус бүртгэл дуусахад ердөө гурав хоног үлдээд байгаа юм.  

Тэтгэлгийн хэлбэр/хэмжээ:

Сонгосон сургуульдаа суралцах бүтэн сургалтын төлбөр (4-7 жил)  

Орос хэлний мэдлэг хангалтгүй бол 1 жилийн хэлний бэлтгэл 

Сар бүрийн стипенд

Тэтгэлгээр суралцах зэрэг:

  • Бакалавр
  • Мэргэжилтэн (специалитет)
  • Магистр
  • Аспирантур (Адъюнктур/Интернатур/Ассистентур) зэрэг тус бүрээр нийт 700 орчим мэргэжлиийн чиглэлээр суралцах боломжтой.

Жич:

  • амьдрах байр 
  • ОХУ-руу явах, буцах, хот доторхи унааны зардал 
  • амьжиргааны зардал 
  • эрүүл мэндийн даатгал зэрэг зардлуудыг суралцагч өөрөө хариуцна.

Тавигдах шаардлага:

- Сайн сурлагатай байх. Бүх дүн сайн буюу онц байвал зохино (А ба В) 

- Гол биш хичээлээр 1-2 “дунд-буюу С” дүн байж болно. Өөрөөр хэлбэл горилогч сонгон шалгаруулалтанд “Эдийн засаг” гэсэн мэргэжлээр шалгалт өгөх гэж байгаа бол математикийн хичээлд  «С» дүнгүй байх ёстой. 

Төлөөлөгчийн газрын сайтад элсэлтийн дүрэм, хаана хэзээ бүртгүүлэх тухай журам, ямар баримт бичиг гаргаж өгөх, шалгалтын хуваарь гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан байна.  Бүртгэл 1-р сарын 20-нд эхэлж 2-р сарын 20-нд дуусна. /education-in-russia.com/

Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатад оролцох горилогч дараах зүйлийг хийнэ. Үүнд:

  • Орос Улсад гадаадын иргэдийг элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтын албан ёсны education-in-russia.com сайт дээр бүртгүүлэх
  • Орос хэлэнд хөрвүүлсэн боловсролын үнэмлэх (аттестат, диплом эсвэл сүүлийн хагас жилийн сурлагын дүн бүхий тодорхойлолт) заавал хавсаргах.
  • Гадаад паспортын скан хуулбар (хүчинтэй байх хугацаа хил давсан өдрөөс хойш 18 сар буюу  2023 оны 3-р сарын 1 хүртэл байх шаардлагатай)
  • Сүүлийн 2 жилийн ололт амжилтыг харуулсан баримт бичиг (диплом, өргөмжлөл, гэрчилгээ гэх мэт)-ийг хавсаргах.  Гэхдээ сонгосон мэргэжилд тань тохирсон баримт бичиг байвал зохино, тухайлбал: инженер-техникийн мэргэжлээр суралцах  бол математик эсвэл физикийн олимпиадын өргөмжлөлтэй байх. Энэ нь анагаах ухаан, хүмүүнлэгийн мэргэжлээр суралцагсдад нэгэн адил байна. 

Бүх баримт бичгийг орос хэлэнд  заавал хөрвүүлсэн байх шаардлагатай. Орчуулгын товчоогоор баталгаажуулж чадаагүй бол тамгагүйгээр өгч болно. Харин шалгаруулалтыг амжилттай давж хоёрдугаар шатанд орсон тохиолдолд баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж тамгаар баталгаажуулна.

Дэлгэрэнгүйг: https://mng.rs.gov.ru/ru?fbcli...

https://www.facebook.com/RCNKU...

Харилцах утас: 99092277, 45-46-00, 45-28-70



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.