БНСУ-д сүм, шашны байгууллагуудыг 15 хоногийн хугацаанд хаахаар болжээ

2020 оны 03 сарын 22

БНСУ-д 15 хоногийн хугацаатай коронавирусийн эсрэг тэмцэхэд чухал гурван зөвлөмжийг гаргасан тухай Солонгосын Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын төвөөс мэдээллээ. Тухайлбал, БНСУ-ын Ерөнхий сайд, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабын дарга Чөн Сэ Гюн гуравдугаар сарын 22-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн хооронд Солонгосын хувьд коронавирусийн халдвартай тэмцэхэд чухал үе болохыг ард иргэддээ анхааруулж дараах гурван зөвлөмжийг хүргэлээ.

Нэгдүгээрт, хэсэг бүлгээрээ халдвар авах эрсдэл өндөр шашны байгууллага, спорт заал, бар цэнгээний газрууд үйл ажиллагаагаа 15 хоногийн хугацаанд түр зогсоохыг онцгойлон зөвлөж байна. Зайлшгүй үйл ажиллагаа явуулах тохиолдолд холбогдох дүрэм, журмыг ёсчлон мөрдөх, холбогдох шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны арга хэмжээ авч үйл ажиллагааг нь хориглоно. Хэрэв захиргааны арга хэмжээг биелүүлэхгүй бол тухайн обьект байгууламжийг хаах, нөхөн төлбөр нэхэмжлэх зэрэг хуулийн бүх арга хэмжээг авна.

Хоёрдугаарт, иргэд та бүхэн дээр дурдсан 15 хоногийн хугацаанд олон нийтийн газраар явахаас татгалзахыг хүсье. Мөн өдөр тутмын зайлшгүй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдан авахаас бусад тохиолдолд гэрээсээ аль болох гарахгүй байх, уулзалт, цуглаан, уулзалт, аялалыг хойшлуулах болон цуцлахыг хүсье.

Гуравдугаарт, халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг амьсгалын замын шинж тэмдэг илэрвэл ажилдаа явахгүй гэрээсээ албан ажлаа хийх, зайлшгүй ажиллах шаардлага гарвал хүмүүстэй хувийн зай /2 метр/ барьж харилцах зэрэг хувийн ариун цэврийн шаардлагуудыг сахиж мөрдөх хэрэгтэй.

Эх сурвалж: Солонгосын Эрүүл мэндийн яамны харъяа Халдварт өвчин судлалын төв

Сэтгэгдэл (2)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 23
39.115.114.99
Аниа

Солонгост бас өөр 1 сүмийн пастор номлогч нь сүмд залбирал эхлэхээр тэнгэрээс цэвэр агаар бууж ирдэг. Маскаа авцгаа гэж хэлээд бас шүүүмжлжлийн бай болж байна.

2020 оны 03 сарын 22
202.126.89.217
Срш

Христийн муухай хогнууд.Зэвүүн бааснууд