​Америк бизнесмэн найман настай нохойдоо таван сая доллар өвлүүлжээ

С.Гандэлгэр
2021/02/17

АНУ-ын Теннеси мужаас гаралтай Америкийн бизнесмэн Билл Доррис өөрийн хайртай бордер-колли үүлдрийн Лулу хэмээх нохойндоо таван сая орчим доллар өвлүүлжээ. 2020 оны эцсээр нохойны эзэн Билл Доррис 84 насандаа таалал төгсжээ. Түүний гэрээслэлийн дагуу мөнгийг Лулугийн нэр дээр байдаг тусгай санд байршуулж, үүнийг нохой тэжээх зардлыг нөхөхөд ашиглах ёстой ажээ.

найман настай нохойг талийгаачийн найз 88 настай Марта Бертон асран хамгаалахаар болсон байна. Учир нь Доррис өмнө нь хотоос гарахдаа нохойгоо ихэвчлэн түүнд даатган үлдээдэг байсан гэнэ. Тэрээр Лулуг асарсныхаа төлөө сар бүр цалин авдаг байна. Бертоны хэлснээр түүний найз Доррис эхнэр хүүхэдгүй, түүний гэр бүл нь зөвхөн нохой нь байсан гэжээ.

Марта Бертон: "Лулугийн хамт гэрээслэсэн мөнгийг бүхэлд нь зарцуулах цаг гарна гэдэгт эргэлзэж байгаа боловч тэр нохойтой хамт үүнийг хийхийг хичээнэ" хэмээн хошигножээ.

Эх сурвалж: CNN




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна