Засгийн газар: Цалин хөлс нэмэхгүй, ажилтнуудын нормын хувцсыг шинэчлэхгүй

С.Гандэлгэр
2021/02/17

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр боллоо. Он дуустал төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудыг хэмнэлтийн горимд шилжүүлэв. Цар тахлын эсрэг ажиллаж байгаа байгууллагаас бусад улсын болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуйн нэгжийг он дуустал хэмнэлтийн горимд шилжүүллээ. Энэ дагуу:

- Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх

- Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх

- Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах

- Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх

- Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх

- Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх

- Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх

- Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх

- Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэргийг үүрэг болгов. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.83
    2021/02/18

    Дэд сайдууд, газрын орлогч дарга, зөвлөхүүдийг цомхтгох

    Хариулах
  • 73.193.153.178
    2021/02/17

    ynetei mashinyydiig bygdiig ni duudlaga xudaldaagaar zarax xeregtei. Public transport xereglex xeregtei. Alban oroo toxijuulaxaa bolix xeregtei.

    Хариулах
  • 192.82.77.12
    2021/02/17

    Зөв хаа хаана хэмнэх хэрэгтэй байна

    Хариулах
    • 66.181.161.33
      12 цагийн өмнө

      авилгал авдаг хүмүүсээ шийдээч бөөн дарамт бха юм