65 мянган угаарын хий мэдрэгчийг айл өрхүүдэд түгээнэ

2020 оны 03 сарын 23

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг 70 мянган өрхөд суурилуулж заавар зөвөлгөөг нь хүргэсэн.  Дараагийн ээлжний 65 мянган ширхэг угаар мэдрэгчийг Нийслэлийн Онцгой байдлын газар, НАБТГ хүлээн авч, айл өрхөд хүргэхээр төлөвлөж байна. Тус угаар мэдрэгчүүдийн хувьд үйлдвэрээсээ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа өнөөдөр Нийслэлийн онцгой байдлын газарт мөн ариутгал халдваргүйжүүлэлт хийн хүлээн авчээ.

Улсын онцгой комиссын шуурхай штабын шийдвэрээр эдгээр 65 мянган угаар мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэхэд олон хүний хөл хөдөлгөөн үүсэх эрсдэлтэй байгаа тул тодорхой хугацаанд хойшлуулж, олон хүн төвлөрүүлэхгүйгээр дүүрэг, хороодын хэсгийн ахлагч, төрийн албан хаагчдаар дамжуулж хүргэхээр төлөвлөв. Тиймээс угаарын хийн мэдрэгчийг тараах хүртэл иргэдэд хаврын дулааны улирал эхэлж, гэр байшингийн гадна, дотно агаарын температур ойртож, яндангийн таталт муудан угаартах магадлал ихэсдэгтэй холбогдуулан зуух пийшингийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, яндангаа хөөлж, гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж байхыг сануулья.

Мөн угаар мэдрэгч дуугарсан тохиолдолд даруй цонх хаалгаа нээж, агаар сэлгэлт хийх бөгөөд угаар мэдрэгчийг унтрааж болохгүйг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжүүлж байна.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.