Д.Нямхүү: Франц иргэн би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе гэсэн сайхан мэдээтэй байна

2020 оны 03 сарын 23

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "ДЭМБ-ын мэдээллээр 29 тохиолдол 12784 нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Нэг хоногийн дотор Европт 20000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 1000 гаруй иргэн нас барсан үзүүлэлттэй байна. Батлагдсан бүхий л тохиолдлын хавьтлуудыг бас тусгаарлан ажиглаж байна. ДЭМБ-ын нэрийг ашиглан цахим гэмт хэрэг гарч байгаа учир хувийн и-мэйлээ шалгаж, сайн нягтлах хэрэгтэй. Нэгдүгээрт эрт илрүүлэг, хоёрдугаарт тусгаарлалт, гуравдугаарт хавьтлуудыг тодорхойлох хэрэгтэй байна" гэв. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Б.Янжмаа "Итали, Испани, АНУ, Иран, Герман улсад коронавирусийн халдвар хамгийн их тархалттай байна. АНУ-д халдварын голомтын цөм болох Калифорни мужид эм эмнэлгийн хэрэгсэл хүргүүлэх яаралтай арга хэмжээ авсан байна. Нью-Йорк мужийн захирагч манай улсад 1930-аад оноос хойших хамгийн хүнд нөхцөл нүүрлэлээ. БНСУ-д вирусийн халдварыг зөөвөрлөн, импортоор авчирч байгаа иргэдээс шинжилгээ авч байна. Халдварын тархалт 4, 5 дугаар сард нэмэгдэх хандлагатай байна. АНЭУ ачаа тээврээс бусад тээвэрлэлтийг хийхгүй байхаар шийдвэр гаргачээ" гэв. 

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, Улсын хэмжээнд 3222 иргэн тусгаарлагдсанаас өнөөдрийн байдлаар 2033 иргэн тусгаарлан ажиглалтад байна. Урд шөнө Орхон аймагт 44 хүн тусгаарлагдаж, тус аймагт нийт 88 иргэн тусгаарлагдаж байна. Бусад аймагт амралтын өдөр бүртгэгдээгүй байна. 286 эмнэлгийн ажилтан, сувилагч эмч нар 14 хоногийн хугацаанд тусгаарлалтанд байна. Эмч, эмнэлгийн ажилтнуудыг халдвараас хамгаалах, дархлааг дэмжих чиглэлээр ажиллаж байна. 286 хүн эмч, эмнэлгийн ажилтнууд өвчтөнүүдтэйгээ тусгаарлагдаж ажиллаж байна. Эхний эмч, мэргэжилтнүүд тусгаарлалтаас гарсан. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Истанбул-УБ-ын онгоцоор ирж, Цэргийн эмнэлэгт тусгаарлагдсан 24 хүний шинжилгээгээр халдвар илрээгүй. Токиогийн онгоцоор ирсэн 58 хүнээс коронавирус илрээгүй. Сэлэнгэд тусгаарлагдсан 22 хүнээс вирус илрээгүй байна. Одоогийн байдлаар халдвар авсан нийт 10 тохиолдлын биеийн байдал тогтвортой байна. Хүнд байсан хоёр хүний биеийн байдал сайжирсан. Франц иргэний уушгийг нарийн шинжлэхэд, уушгины эмгэг нь эмчлэгдэж, сэргэж байна гэсэн сайхан мэдээг түүнд дуулгахад би инээж байна, танд ч бас инээд бэлэглэе гэсэн сайхан мэдээтэй байна. Франц иргэнээ багадаа л 10 хоног эмчилж, сэргээж авна. Баярлалаа" гэв.

Сэтгэгдэл (3)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 23
202.179.24.122
tvi

za.zail.mongold ubchin duraaraa zangaar taraagaad uliad bh um.gadnaas gadaadaas zalj ireed l.magtaad l .malnuud n shvleg duu zohiogood l .goe.hulgaich nar um.

2020 оны 03 сарын 23
39.115.114.99
Аниа

10 хүндээ чацаргана өгч байгаа юу. Солонгост чацаргана энэ өвчнийг дарж байна гэсэн гээгүй билүү

2020 оны 03 сарын 23
103.10.22.119
иргэн

ямар сайхан мэдээ вэ нямхүү эмч маань их гоё эерэг хүн шүү баярлалаа