Шатахууны үнэ 25-60 төгрөгөөр буурчээ

2020 оны 03 сарын 23

УОК-ийн шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр ШӨХТГ-аас олон нийтийн гомдлын мөрөөр хийсэн шалгалт, бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийг талаар ШӨХТГ-ын дэд дарга Н.Бямбадорж мэдээлэл өгсөн юм. 

ШӨХТГ-ын 115 дугаарын утсанд өнгөрсөн долоо хоногт 260 гаруй гомдол хүсэлт иржээ. Мах болон гурил, хүнсний өргөн хэрэглээний хомсдолгүй байгааг, шатахууны үнэ литр тутамдаа 25-60 төгрөгөөр буурсан гэлээ. “Алтантариа”, “Улаанбаатар” гурилын үйлдвэрт ШӨХТГ-аас шалгалт хийхэд гурилын түүхий эд хангамж, татан авалт хэвийн, үнэ тогтвортой, цаашид ч тогтвортой байлгана гэж удирдлагууд мэдэгдсэн. Мөн спиртийн үйлдвэр, эмийн сангуудад шалгалт хийхэд зөрчил илрээгүй байна. 

Нефтийн компаниудад шатахууны үнээ буулгах албан шаардлага хүргүүлж, ШТС-уудад хяналт шалгалтыг хийхэд шатахууны жижиглэнгийн үнэ 25-60 төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Худалдаа үйлчилгээний байгууллагууд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхгүй, хэвийн байлгахыг анхааруулжээ. Хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хангамж хэвийн байгаа учир нөөцлөн худалдан авах шаардлагагүй гэв.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.