Халдварын 49 тохиолдол нэмж бүртгэгдлээ


“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нийт 40,217 хүнд шинжилгээ хийхэд 49 хүнээс халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн тохиолдлын 39 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтал бол "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээгээр 10 хүн халдвар авсан нь батлагдав.

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол нийтдээ 2,493 боллоо.

Мөн хугацаанд 25 хүн эдгэрч эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 1,802 болсон байна. Өнөөдрийн байдлаар 678 хүн эмчлэгдэж байна.

Тэдгээр хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Маш хүнд-1
  • Хүнд-7
  • Хүндэвтэр-86
  • Хөнгөн- 584 хүн байгаа юм" хэмээн мэдээллээ. 

ШУУД ҮЗЭХ: 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна