Коронавирусийн халдвартай нэг иргэн нас баржээ

С.Гандэлгэр
20 цаг 39 минутын өмнө

ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж байсан нэг хүн эндсэн болохыг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 

Тэрбээр: Тухайн хүний биеийн байдал нэн хүнд байсан бөгөөд 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош батлагдсан. Халдвартын клиникт ирэх үедээ биеийн байдал нь маш хүнд ирж хэвтсэн бөгөөд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:56 цагт нас барлаа. 

Талийгаач хавсарсан, үсэрхийлсэн хавдартай, хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан. Онош нь ходоод, бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар, коронавирусийн халдвар хүндэвтэр явцтай байсан гэв.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.206
    16 цагийн өмнө

    ..ХАВДАР ХҮНДЭРСЭН ЮМ ЧИНЬ АМЬ НАС ЭРСДЭЛТЭЙ ШҮҮ ДЭЭ..КОРОНО БОЛ ЗҮГЭЭР Л ХАНИАД Ш ДЭЭ...

    Хариулах