Хакүхо 44 дэх түрүүгээ авлаа

2020 оны 03 сарын 23

     Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё өчигдөр өндөрлөж, 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 44 дэх түрүүгээ авсан байна. Осака хотноо болсон хаврын тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал их аварга Какүрюү М.Анандыг давж 13 даваа, хоёр унаатайгаар түрүүлжээ.

     Их аварга Какүрюү М.Ананд 12 давж, гурван унаатайгаар энэ удаагийн башёг өндөрлүүлсэн. 

     Тэмцээн Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш 75 жилийн хугацаанд анх удаа коронавирусын улмаас үзэгчгүй явагдсан юм.

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 24
59.153.112.17
зочин

япон баян түрүүлсэн байна вирус яриад сумо сонирхох хүн монголд байна уу