Ц.Ганзориг: Хоёрдугаар сарын 23-наас фитнесс, кино театрын үйл ажиллагааг нээхээр ярьж байна


УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг 23-наас дийлэнх бизнесүүд үйл ажиллагаагаа шат дараатайгаар нээнэ гэж хэллээ. Тэрбээр "Энэ орчныг бүрдүүлэхийн тулд УОК-ын дэд дарга Г.Сайханбаяр генералаар ахлуулсан ажлын хэсэг нийтлэг түр журмыг боловсруулаад танилцуулсан. Өнөөдөр бас боловсруулж байна. Энэ журмыг хоёрдугаар сарын 20 буюу нөгөөдөр танилцуулна. 

Жишээ авахад үзвэрийн танхим байна. Кино театрууд танхимын багтаамжаас хамаараад хүн хоорондын зайг баримтлаад 30-50 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох нийтлэг журмыг боловсруулж байна. Фитнесс төвүүд мөн адил. 13 төрлийн 57 үйл ажиллагааны онцлогоос хамаараад зайлшгүй шаардлагууд тавигдаж байна. Тийм болохоор 100 хувь бүх ААН-ийг нээх эрсдэлтэй байгаа. 23-наас дийлэнх бизнесүүдийг нээнэ" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна