Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших ЭРХТЭЙ юу?


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх асуудал улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийн анхаарлыг татаж эхэллээ.

Тэр дундаа улс төрийн өндөр алба хашиж, хууль санаачилж баталж явсан Х.Тэмүүжин, О.Баасанхүү нарын Ардчилсан намын гэх тодотголтой хуульчид ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь МУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй хэмээн тайлбарлаж байна.

Үүнийг тодруулж, энгийнээр тайлбарлавал, Монгол Улсын Үндсэн хуулиндаа өмнөх Ерөнхийлөгч нар дахин сонгуульд нэр дэвших боломжгүй хэмээн заажээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т

“Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн заасан байна.

 Анх өргөн барьсан төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг нэмэхтэй холбоотой зохицуулалтын дагаж мөрдөх хугацааг 2025 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан байв.

 Гэвч хэлэлцүүлгийн шатанд заавал ингэх шаардлагагүй, дээрх заалтыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс буюу ирэх тавдугаар сарын 25-наас хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзсэнээр дээрх хугацаагаар батлагдсан байдаг. Товчхондоо, уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгчийн алба хашиж байсан эрхмүүд 2021 онд улирч нэр дэвших эрхгүй нөхцөл байдал үүссэн юм. 

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тусгаагүй нь өнөөдрийн маргааны үндэс болсон гэж хэлж болно.

Энэ талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндсэн хуулийн шинэ нэмэлт өөрчлөлт нь шинээр сонгогдох Ерөнхийлөгчид хамаарна гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Магадгүй Х.Баттулга дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй хэмээн Тамгын дарга З.Энхболддоо хэлсэн байх. Тэгвэл ямар ч асуудал байхгүй л дээ. Харин Х.Баттулга дахин улиран сонгогдох хүсэлтэй байгаа бол, түүнийг З.Энхболд найгүй муухай араар нь тавьж, хулхидсан гэсэн хэрэг болно. 

Хэрэвзээ Х.Баттулга 2021 онд дахин нэр дэвших сонирхолтой байсан бол түүний Тамгын газрын дарга З.Энхболд яг л төрийн тайган Жао Гао шиг аашилжээ гэдэг нь ойлгомжтой. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсны дараа З.Энхболд “наймаа тохирсон” тул уг хуулийн төсөлд хориг тавихгүй, шинэ Ерөнхийлөгчийн бүрэн эрх зургаан жил байна гэх зэрэг мэдээллийг жоготой жуумалзан хэлж байсныг ард түмэн харсан.

 Гэтэл Х.Баттулга нэр дэвших сонирхолтой бол Монголын цаашдын улс төрийн байдал маш ээдрээтэй, эрсдэлтэй болно. Жишээ нь Х.Баттулга муйхарлаж “Би шинэ Үндсэн хуулийн дагуу зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллана” гэвэл төрийн эрх мэдлийг сонгуулиар биш хууль өөрчлөн булаан авсан хэрэг болох бөгөөд үүнийг ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй. Ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй тул Ерөнхийлөгчийн эрх мэдэл легитим болж чадахгүй.Сонгууль сонгогчдын хувьд орлоготой бизнес болчихоод байгаа шүү! Сонгогчид сонгууль явуулахыг шаардана" хэмээн ярьсан байдаг.

Хуульч Б.Мэргэн “Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 1992 оных шиг шинэ Үндсэн хууль биш зөвхөн нэмэлт, өөрчлөлт. Энэ өөрчлөлтөд Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгогдоно гэж заасан. Х.Баттулга Ерөнхийлөгч нэг удаа сонгогдсон уу гэвэл сонгогдсон. Хэрэв 1992 оны шинэ Үндсэн хуулийг хүчингүй болгоод 2019 онд  шинээр Үндсэн хууль баталсан тохиолдолд Х.Баттулга Ерөнхийлөгч дахин сонгогдох боломжтой байсан. 

Энэ мэт маргаан гардаг учраас аливаа хуульд дагаж мөрдөж журмын тухай хууль батлагддаг. Үндсэн хуулийн нэмэлтийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой заалт 2025 онд хэрэгжинэ гэсэн заалт байхгүй учраас нэгэнт батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтөө дагаж мөрдөж, Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжгүй” хэмээн тайлбарлажээ.

Энэхүү маргааныг Үндсэн хуулийн Цэц шийдвэрлэх учиртай

Өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд Үндсэн хуулийн Цэцэд одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнөх Ерөнхийлөгч нар нэр дэвших эрхгүй, үүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодруулж өгөх ёстой гэж үзэж байгаа учраас хандаж байгаагаа мэдэгдэж байв. 

Анх өргөн барьсан төсөлд Ерөнхийлөгчийг хэдэн удаа хэрхэн сонгох тухай зохицуулалтыг 2025 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ гэснийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд баталчихсан. Тэгэхээр энэ заалт хэрхэхийг Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс шалтгаална гэсэн үг. 

Тиймдээ ч Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төрийн ордонд Цэцийн гишүүдийг дуудаж уулзсан бололтой. Сүүлд Үндсэн хуулийн цэц дээр өөрийн биеэр очиж хүсэлт тавьсан нь Цэцийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байна гэх хардлагыг ч төрүүлээд байгаа юм. Үйл явц цаашид хэрхэн өрнөхийг олон нийт анхааралтай ажиглаж байна.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.23.226
    2021/02/22

    margaldaj bhaar 2 jileer sungahaar tohirchihvol hen hendee amar sanagdah uym,songuuli gej horongo mongo zarahgui

    Хариулах
  • 66.181.187.116
    2021/02/21

    erhteu

    Хариулах
  • 139.5.217.23
    2021/02/21

    35 үсэгтэй гоймон хий

    Хариулах
  • 202.9.40.109
    Өчигдөр

    хангалтай монголд хангалтай гай болов одоо ялаа эдлэх газар луу марш !!!!!!!!

    Хариулах
  • 202.9.46.161
    Өчигдөр

    Баттулга Төмөр зам гацаасэн нүгэлээ нуух л гэж ёрөнхийлөгч болсон чухамдаа 10-р анги төгсөөгүй энэ хүнээр одоо юу хийхэвдээ нүглээ үүрэг

    Хариулах
  • 66.181.179.27
    Өчигдөр

    Tsetsiinhentei uulzsan l bl bandan tas shuudee.

    Хариулах
  • 202.21.107.5
    Өчигдөр

    2М ЖИЛЭЭР БҮРЭН ЭРХИЙГ НЬ СУНГААД АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

    Хариулах
    • 150.129.140.195
      Өчигдөр

      bolij uz

  • 202.170.70.86
    2021/02/18

    ene hun odoo boliosoi

    Хариулах