АНУ-д нэг хоногийн дотор 10 168 тохиолдол шинээр бүртгэгдэв

2020 оны 03 сарын 24

АНУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 10168 тохиолдол бүртгэгдэж, 140 хүн нас барсан байна. Ингэснээр тус улсад нийт 43 734 батлагдсан тохиолдол илэрч, 553 хүн нийтдээ нас барсан үзүүлэлттэй байгаа юм.

Одоогийн байдлаар АНУ-д уг вирусийн халдвар авсан  295 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Тэгвэл одоогийн байдлаар уушгины хатгалгаа үүсгэдэг шинэ төрлийн коронавирусийн халдвараар нийт 378 842 орчим хүн өвчилж, 16 510 хүн нас барсан бол 102 064 бүрэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Түүнчлэн уг вирусийн халдвараар тэргүүж буй улс орнуудын хувьд Лхагва гарагт бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдол Испанид 6 368, Германд 4 183, Иранд 1 411, Франц 3 838  тус тус бүртгэгдсэн байна.

Эх сурвалж: Worldometers

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 26
39.115.114.99
Аниа

Тийм олон хүнд шинжилгээ хийсэн бол мундаг хүчин чадалтай ажиллаж