Р.Эмүжин: Эх орноо элдэвлэх хэрэггүй ээ, эгэл Монголд ихэрхэх бүр ч хэрэггүй

2020 оны 03 сарын 24

Тэнгэрээс унаж, газраас ургахаа больцгооё, тэгэх үү?

Адилхан л аав ээжээс төрж, Хангай, Алтайн нурууны салхинд, Хамаг Монголын зүрхэнд туйлж, сэтгэлд буйлж өссөн байлтай юм аа. Гадаад, дотоод явж галуу шувууны мах идлээ гээд Монголоос хүйн холбоо чинь тасарчихгүй, хөх толбо чинь цайчихгүй. Хүнд хэцүү үед, хүч хүрч ядсан эдийн засагтай байтлаа улс орон чинь зээлээр авсан ганц онгоцоо нисгээд, зэл сунган, хүний нутгаас боломжоороо зөөж л байна. Нэр усыг нь дурдаад яахав, нэг эгч хоол, ор дэрээ голж, мөнгө төлж байгаа юм чинь ялтан шиг амьдрахгүй гэж ирээд л хийрхлээ. За үнэнийг л яръя. Монголын аль ч аймагт яваад очсон таныг 50-400 мянган төгрөгийн үнэтэй хуучин, шинэ буудлууд угтана. Хотод ч ялгаагүй. Гэхдээ энэ үнэд хоолны мөнгө ороогүй байдаг. Олонх газар ялгаагүй, таваг хоол 6500 төгрөгөөс эхэлнэ. Аяга цай 500 төгрөгөөс тоолно.

Гэхдээ орон нутагт гурилтай шөл, цуйван, бууз гэсэн гурван сонголтонд тулаад л яг зогсоно. Тэгэхээр тусгаарлах байранд хоногт төлж байгаа 50 мянган төгрөгөн дээр чинь өдрийн таван хоол нэмэгдэхэд танаас 100 орчим мянган төгрөг өдөртөө гарах нь. Уух юм бүгд тусдаа үнэтэй. Тэгэхээр та нар чинь тал үнээр нь тансаглаад л байгаа юм байна шүү дээ. Татвар төлөгчид гомдол гаргавал гаргана гэдгийг сана. Өө тийм, наана чинь хүргэхдээ хот дотор болон хотоос гадагшаа явах таксины тарифаар мөнгө аваагүй. Би энд жирийн аймаг, хот, орон нутгийн, хамгийн дундаж буудлуудыг ярьж байна. Дээр нь усанд орно гэж үлгэр, байнгын хүйтэн устай, буцалгагч эвдэрхий, хана нь хаа нэгтээ агсамнасны ул мөртэй, ор дэр нь одоохон гарч гүйгээд шинэ даавуу олж ирээд хийчихмээр...гээд л үргэлжилнэ дээ. Буудалд буучихна гээд оо сойзгүй гарвал ёстой хохь чинь. Алчуур, оо сойз байсан ч өөрийн юм аятай, өрөөлийн юм өөтэй.

Хараад байхад Халдвартад тусгаарлагдсан хэдээс бусад нь дундаж амьдралтай монголчуудын мөрөөдөөд суудаг, мөнгөө хүргэж ядан тоолдог газруудад л тухалсан харагдах юм. Тийм байтлаа хоногтоо төлж байгаа 50 мянган төгрөгөө тэнгэрийн хишиг тэвэр тэврээр нь авчираад өгчихсөн аятай аяглаж аашлах бололтой.

Яг төлсөн 50 мянган төгрөгт чинь багтаана гэвэл та гэр буудалд, өргөн гэгч нааран дээр арав хориулаа хувцастайгаа зэрэгцэж унтаад, хооллоод яагаад ч илүү гарахгүй яг таарна гэдгийг мэдэх үү? Үгүй шүү, зах зээлийн үнэлгээ, за тэгээд эх орон чинь эрвийх дэрвийхээрээ энгэр дэлгэн зүтгэснийг бодсон ч ингэж эргүүтэхгүй, тэгж тэнэгтэхгүй ээ. Айлчлал, хурал форум сурвалжлаад алс холын орнуудад ч тэнэж л явлаа. Хөдөө малчны хотонд хөөрхөн яриа үүсгээд хонож л байлаа. Судалгаа хийгээд сул шороон дунд орох оронтой, оронгүй, хоолтой хоолгүй тэнэж ч үзлээ.

Энэ ард түмний эгэл амьдралаас ихэрхэх шалтгаан, ихэмсэглэх шалтаг олддоггүй л юм даа.

Тэгдэггүй юм аа, дээр нь зөвхөн та нараас болж ар гэр, үр хүүхдээсээ хол өөртэй чинь хамт 14 хоног тусгаарлагдаж байгаа нисэх багийнхан, цэвэрлэгээ үйлчилгээ, гал тогооныхныг яах гээв? Алтанбулагт тусгаарлагдсан оюутнууд орж гарах эрх, ор дэр хуваалцах найзыгаа нэхлээ л гэнэ. Хотын төвийн торниун буудалд тохитой суучихаад тагтан дээрээс тасхийтэл шүлсээ хаялаа л гэнэ. Хүний нутагт болохоор хууль дүрэмд нь багтаж амьдраад, аяыг нь олоод аргадаад байдаг. Өөрийн нутагт өндрөөс хараад, өөлж гоочлоод суудаг нь ямар учиртай юм? Covid-19 дэгдсэн хөгжингүй орнууд хөл бөмбөгийн талбай, спортын ордондоо иргэдээ эгнүүлээд хэвтүүлчихсэн, энэ боломж олонхид нь олдохгүй хаалганы цаана хаана суухаа ч ойлгохгүй дугаарлаж байна. Тийм байтал эх орноо элдэвлэх хэрэггүй, элэг барих ч хэрэггүй. Эгэл Монголд төрсөн, эх дэлхийн хаанаас ч өвчин байтугай үхэлд хөөгдөөд энд л ирж төгсөхөөр зүрхээ зогстол зүтгэнэ гэдгээ санаж амьдарна шүү. 

Р.Эмүжин

Сэтгэгдэл (31)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 28
59.153.112.18
Зочин

Тэнгэрийн дагина буусан юм байлгүйдээ ХҮНИЙ НУТАГТ БООЛЫН БООЛ ЦАРАЙЛЖ ИРЧИХЭЭД Ихэрхэх юун мөрөөрөө мөөмөө унжуулаад 14-21 хоночих даруулгатай бай боорцог шидэгчээ

2020 оны 03 сарын 28
66.181.161.4
Zochin

Yag unen shuu. Medeegeer harj bhnee hyatadiin uvchtunguud gaduur huvtsastaigaa bgaa haragdana. Tegeheer huiten orchind bgaa bolov uu? Mun nemj 7 honogiin tulburiig tuluuleh shaardlagatai. Uur tusaltsaa avah hun zunduu bgaa.

2020 оны 03 сарын 28
66.181.177.161
Mukhbayr

Yg unen ug bna

2020 оны 03 сарын 28
62.116.51.149
Baigal

Yag zuv tiim shuu

2020 оны 03 сарын 26
66.181.161.17
Екккк

тиймээ яг үнэн .Энэ хүмүүс яагаад ийм ахархан бодол архаг санаанд ороогдддог бнаа .Эх орон чинь та нарыг хүний газар гүний нутагт эндчихвий өвчтэй юм өндөр настай юм хөл хүнд юм хөөрхий тэд минь гээд л өр зээлээр авсан ганц онгоцоороо даах чинээгээрээ зөөж бна .Энэ хүмүүс борог амьдарлыг туулаагүй боорцог идэж үзээгүй дээдсийн хүрээнийхэн ирсэн юм шигээ

2020 оны 03 сарын 26
184.64.174.182
mng

hunii gazar hatyy.. hatyy iim baihad eh orondoo ircendee.. tur zacagtaa urtui uldcendee.. oilgoh yhamcar yhaan ni dytaad bn yy daa

2020 оны 03 сарын 25
98.244.106.112
Хэнчбиш

Алсын хараа бодлогын бармт бичигт цөмийн эрчим хүчний асуудал ямар нэг хэмжээгээр тусгагдсан бол Ундрааг ”ИЧЭЭЖ” ураныг ”АДЛАХ” нь цаашдаа юу болдог доо

2020 оны 03 сарын 25
98.244.106.112
Хэнчбиш

Алсын хараа бодлогын бармт бичигт цөмийн эрчим хүчний асуудал ямар нэг хэмжээгээр тусгагдсан бол Ундрааг ”ИЧЭЭЖ” ураныг ”АДЛАХ” нь цаашдаа юу болдог доо

2020 оны 03 сарын 25
192.82.72.19
иргэн

жаргалтай газар хүн тогтдоггүй ээ гэж үнэн юм.\nдавараад бвал ганц худагт бөөгнүүлчих

2020 оны 03 сарын 25
60.153.254.87
Зочин

Ер нь луйварт идэгдсэн төртэй, мулгуу бүдүүлэг амиа бодсон арчаагүй залхуу тэнэг ард түмэнтэй улсад тэр короно нь халдварлаад нийгмийг эрүүлжүүлээд өгөөсэй билээ. Болдогсон бол шүү. Муу ерын ад бодол минь цаашаа арилаг. Бурхан өршөөг.

2020 оны 03 сарын 25
60.153.254.87
Бат

Гадааддаа үхэцгээвэл таарна гэсэн сэтгэгдлийг Монгол цустай хүн лав бичээгүй байх. Тэгэхээр тэрхүү сэтгэгдлийг энэ сэтгүүлч авгай өөрөө бичсэн байх

2020 оны 03 сарын 25
60.153.254.87
Бат

Хүнийг муучлан туйлшруулж, нийгмийг хийрхэлд автуулахд донтонгууд зогсвод таарна. Олон дотор элдэв авиртан байж л байдаг. Онцгой нөхцлийн үед гоншигнож Ялархах авирыг төр ч иргэн ч гаргамааргүй байлтай. Ийм үед зөвхөн албадлага л байдаг бус уу. Онгодлож онцгойрох ч бас огт зохихгүы.. Жингэр нохой хуцах бүр ч болдоггүы эд

2020 оны 03 сарын 24
59.8.171.51
Монгол

Юмыг 1 талаас нь харвал хар нөгөө талаас нь харвал цагаан.Ийм үед хүний мөн чанар, хэн хэн бэ гэдгийг харуулдаг зүгээр ч юм байна. Хэнээс хол явах,хэнтэй ойр байхыг корона амрхаан харууллаа. Баярлалаа.

2020 оны 03 сарын 24
59.8.171.51
Монгол

Юм 2 талтай. Авсныхаа хэрээр татвар төлдөг. Энд байгаа хүмүүс дотор өчнөөн олон хүн ажлуулдаг,татвар төлдөг, ялангуяа эрүүл мэндийн даатгалд өчнөөн мөнгө төлөөд түүнийхээ үр шимийг үзээгүй хүмүүс бухимдаж байгаа шүү.

2020 оны 03 сарын 24
202.9.47.25
зочин

яасан үнэн юм бичээ вэ тархи олигтой хөгжөөгүйн зовлон гэ бна аа хөөрхий

2020 оны 03 сарын 24
202.126.89.47
зочин

баяр хүргэе, эмүүжээн!\nнаадуул чинь бидний төлөө харь оронд тэнэж яваад ирцгээсэн юм шиг яалгах гээд байгаа юм бэ, ямаан омогтой тэнэгүүд, тэр гадааддаа үхэцгээвэл таарна

2020 оны 03 сарын 24
59.153.114.197
Иргэн

Зөв харин ч зөөлөн шүүмж баина Таван толгоит хээриин эмнэлэг бариад буутаи цэрэгээр мануул

2020 оны 03 сарын 24
66.181.161.103
Зочин

Яг голын олоод хэллээдээ Эмүжин маань.Мундаг шүү.\n\n

2020 оны 03 сарын 24
66.181.188.121
Мөнх

Р.Эмүжинд баяр хүргэе.Шударга үнэний дуу хоолой болж, аливаа асуудалд үнэн зөв талаас нь хандаж, шүүмжлэлтэй, уншвартай, товч тодорхой, ойлгомжтой, бас егөөтэй сэтгэгдэл, нийтлэлийг толилуулж байдагт баярлалаа. АМЖИЛТ.

2020 оны 03 сарын 24
103.9.90.130
иргэн

Эмүжин үнэхээр голыг нь олж шудрага бичиж , угаасаа энэ сэтгүүлч л худалдагдаагүй үлдсэн цөөн сэтгүүлчдийн нэг, баяр хүргэе мундаг шүү эх орныхоо төлөө зүрх чинь цохилж байхад нутгийн минь тэнгэр ивээнээ сэтгүүлчээ

2020 оны 03 сарын 24
91.169.116.232
Gashuun unen

Uu ashgyi yamar uneng bichee ve . Ter horiond bga humuus olj unshaasai . Mongolchuud bid mongoliigoo ih goochloh murtluu mongoloos garlaa yuch bish bolj huvirdagaa hunii nutagt ochson hoinoo l mederne dee

2020 оны 03 сарын 24
192.82.72.34
?

Вирус яригдаж хичээл орохгүй хөл хорио тогтоосон 1 сарын сүүлээс хойш гарч явсан хүмүүс онгоцны суудлын хэдэн хувийг эзэлж, байдал эвгүйтэхэд буцаж ирсэн бол?

Туяа(103.212.118.164)
2020 оны 03 сарын 27

Зарим баячуудын хүүхэд хорионд байгаа гэнээ.Тусд нь байлгах тусгай хоол өгүүлэх гэж бөөн юм болж бна гэнэ.боорцог иддэггүй бондгор хүүхэд нь тусгаарлагдчихаад нойргүй хонож бна гэнэ.

zochin(66.181.161.120)
2020 оны 03 сарын 26

ingej aashlaad bgaa hvmvvsiig yah gej awchirsan ym boldoo gej bodogdood bgaa shvv

Иргэн(202.9.40.145)
2020 оны 03 сарын 26

Хууль бусаар баяжсан хүмүүсийн хүүхдүүд ингэж бүдүүлэг авирлаж байгаа. Мөнгөгүй болоход боорцог ч олдохгүй дээ энэ эрхийн маанагуудад.

2020 оны 03 сарын 24
66.181.161.118
ккк

Дарга нарын хамаатай хүмүүс биз дээ.Түүнээс гадаадад хар бор ажил хийж яваад ирсэн хүмүүс бол хэзээ ч ингэж хэлэхгүй.Нөгөө хүмүүсийн яриад байгаа вирусээс зугтаж эх орноосоо гадаадад гараад тэнд нь вирус гарчихтай зэрэг наашаа амь зулбан зугтаж орж ирсэн юмнууд л биз.\n

2020 оны 03 сарын 24
43.242.242.24
Орон нутгийн хөдөлгө

Төр татвар төлөгчдийн мөнгөөр тансаглуулж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг аль 1,2 сард авч, иргэдийг гадагшаа явахыг хягаарлаж гадаадаас ирэх иргэдэд 2-р сардаа багтаан ирэхгүй бол ХИЛ ХААНА Гэдгээ мэдэгдэж хилээ хаасан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Улс эдийн засгаараа ч хохирохгүй байлаа. Даанч ҮАБ, ЗГ муу ажиллаж байна. Та нар зөвхөн шийдвэрээ л гарга. Ард иргэд хичээж байна. Одоо орон нутгийн хөдөлгөөний хязгаарлаж хэрэгтэй. Шаардлагатай иргэд Онцгой байдлаас зөвшөөрөл авч яв гэхэд сэлгүүцэх иргэд багасна

2020 оны 03 сарын 24
139.5.218.69
багш

Хөрөнгө мөнгө гарган,хөл хориотой газраас өөрийн эх оронд нь авчирсан нь буруу юм шиг аашилж болохгүй байх аа.

2020 оны 03 сарын 24
66.181.178.198
Zochin

Яг үнэн гамшигийн үеийн соёл ухамсар байхгүй эргүү юмнууд өөрийгөө хэн гж бодсийн уншаасай

2020 оны 03 сарын 24
59.153.112.17
зочин

сайхан бичсэн байна нээрээ тэнэг хүмүүсийг элдэв зан гаргахаар нь үнэн дургүй хүрэх юмаа хэн түүнийг ир гэсэн юм вээ тэр орондоо хэвтэж байхгүй ирчихээд их юм болж дээ

2020 оны 03 сарын 24
203.169.50.252
Иргэн

Яг үнэн! Хөнжлийнхээ хэрээр л хөлөө жийцгээе! Унасан шазар, угаасан усандаа ирчихээд хээр хонуулж байгаа юм шиг аяглахаа боль зарим нэг хүмүүс. Хамт карантилагдсан улсын чинь дийлэнр нь ойлгоод тэвчиж байгааг хар.