Бүх нийтийн цахим гүйлт зохион байгуулна


Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооноос цар тахлын үед олон нийтийг идэвхтэй хөдөлгөөнд уриалах, хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих, иргэдийн гүйлтийн болон технологийн боловсролд зориулж “Цахим гүйлт” зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Цахим гүйлт нь дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэн шинэ тутам хөгжиж буй гүйлтийн нэгэн арга хэлбэр юм. Гол онцлог нь нас хүйс, мэргэжил, орон зайнаас үл хамааран олны бөөгнөрөл үүсгэхгүйгээр хүссэн хүн бүр уралдаж, өрсөлдөж болдгоороо онцлогтой.

Манай улсад өмнө нь ийм төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдаж байгаагүй. Харин олон улсад өнгөрсөн 2020 онд 180 орныг хамарсан “Vitality running World cup” нэртэй эрүүл мэндийн гүйлтийн Дэлхийн цомын тэмцээн болж байжээ.

Цахим гүйлтийн гол зохицуулалт технологит суурилна. Олон улсад зөвшөөрөгдсөн гүйлтийн аль нэг аппликэйшн ашиглан, нэгдсэн зохион байгуулалтад орно. Тиймээс энэ төрлийн гүйлт нь иргэдийн техник технологийн боловсролд давхар ач холбогдолтой.

Эх орондоо анх удаа зохион байгуулахаар төлөвлөж буй цахим гүйлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр цахимаар хуралдаж, санал солилцлоо.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна