БНСУ-д халдвар авсан нийт иргэдийн 35 хувь нь бүрэн эдгэрчээ

2020 оны 03 сарын 24

БНСУ-д даваа гарагийн байдлаар шинээр 76 тохиолдол бүртгэгдэж, улсын хэмжээд нийт халдвар авсан хүний тоо 9037-т хүрчээ. Шинээр бүртгэгдсэн 76 тохиолдол нь 13 дахь өдрөө дараалан 100 буюу түүнээс цөөн тохиолдол бүртгэгдсэн байна гэж тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс (KCDC) мэдээлэв.

76 тохиолдлын 31 нь Тэгү болон Кёнсан мужид бүртгэгдсэн аж

Түүнчлэн үлдсэн тохиолдлууд бусад аймаг, хотуудад илэрсэн бол нийслэл хот болох Сөүлд дөрвөн тохиолдол нэмэгдсэн байна. Тус улсад коронавирусийн халдвар зөөвөрлөн буюу импортоор оруулж ирсэн явдал 20-оос 67 болтлоо өсчээ. 

БНСУ цар тахлыг намжаахын тулд ард иргэддээ хатуу дүрэм хэрэгжүүлэхээр болов. Тухайлбал, иргэдийг зайлшгүй хэрэгцээ шаардлага, ажлын байрнаас бусад тохиолдолд гэртээ байхыг зөвлөж, Засгийн газрийн зүгээс шашны цугларалт, спортын үйл ажиллагаа, шөнийн клуб, "нораебанг", караоке зэрэг үзвэр үйлчилгээний газруудад ирэхийг хязгаарлажээ. Мөн вирусийн шинж тэмдэг илэрснээс үл хамааран Европын улс орноос ирж байгаа бүх хүнийг шинжилгээнд хамруулж, 14 хоногийн хугацаатай тусгаарлахаар болсон байна.

Одоогийн байдлаар тус улсад уг вирусийн улмаас 120 орчим хүн нас барсан байгаа бол 3166 өвчтөн бүрэн эдгэрч, гэртээ харьсан байна.

Эх сурвалж: Koreatimes

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 24
39.115.114.99
Аниа

Шинэ халдварын тоо цөөрсөн ч хүнд өвчтөн нь улам ихсээд 60% болчоод байна. Ихэнх нь өндөр настан