JCI Их хүрээ байгууллага Оюуны элч төслөө 2020 онд ингэж өргөжүүлнэ

2020 оны 03 сарын 24

CI Их Хүрээ салбар байгууллагынхан 2011 онд алслагдсан орон нутаг, хилийн цэрэг, засан хүмүүжүүлэх ангиудад орчин үеийн бестселлэр ном зохиолыг хүргэх зорилгоор “Оюуны элч” төслийг санаачилж хэрэгжүүлсэн.

“ОЮУНЫ ЭЛЧ” төслийн хүрээнд, “MIND UPDATE” хөтөлбөр,  “ОЮУНЫ ВИТАМИНЖУУЛАЛТ” хөтөлбөр,  “НОМЫН ЗОХИОЛЧ” уулзалт,  “ХӨГЖИЛТЭЙ НОМЫН САН” төсөл хэрэгжүүлдэг юм.

Тэд 2020 онд Оюуны элч төслийн хүрээнд явагддаг /Оюуны витаминжуулалт болон MIND UPDATE/ төслүүдийг илүү далайцтай цар хүрээг улам тэлэх зорилготой ажиллаж байна. Тодруулбал:

“MIND UPDATE” хөтөлбөр

  • Нийслэлийн БГД арван жилийн бүх сургуулиуд
  • JCI Их Хүрээ салбар байгууллага
  • Улсын хэмжээний 38 оюутны байр
  • Хэнтий, Сүхбаатар, Дорнод
  • Дархан, Эрдэнэт, Төв аймагт хэрэгжинэ.

“ОЮУНЫ ВИТАМИНЖУУЛАЛТ” хөтөлбөр

  • Орон нутаг “Хэнтий, Сүхбаатар, Дорнод”
  • JCI Их Хүрээ салбар байгууллага бүх гишүүд
  • Орон нутаг  “Дархан, Эрдэнэт, Төв аймаг”
  • Нийслэлийн БГД арван жилийн бүх сургуулиудад хэрэгжинэ.

“НОМЫН ЗОХИОЛЧ ” уулзалт

  • JCI Их Хүрээ салбар байгууллагын нийт гишүүдийн дунд явуулна.

“ХӨГЖИЛТЭЙ НОМЫН САН ” төсөл

  • Нийслэлийн Ерөнхий Боловсролын 29 сургууль
  • Оролцоо өндөртэй оюутны байр
  • Эрдэнэт Жаргалант сум “Оюутны дотуур байр”-т нэвтрүүлнэ.

Хамтрагч байгууллагууд:

  • Номын дэлгүүрүүд
  • JCI Mongolia
  • Монголын оюутны холбоо
  • Дотуур байрны холбоо
  • Оюутны дотуур байрууд
  • Их Сургуулиуд /их сургуулиудад лекц уншаад шаардлага хангасан дотуур байранд номын булан нээх/
  • Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам
  • Орон нутгийн удирдлагууд
  • Номын пэйж групп-ууд
  • Гадаадад амьдарч байгаа Монголчууд
  • Боловсрол телевиз
  • Спонсор бизнесийн байгууллага
  • JCI Монгол Академи 
  • Leader-ийн Positive mind төсөлтэй холбон лекцийн төлбөрт ном авахаар төлөвлөжээ.

2020 оны JCI Их Хүрээ салбар байгууллагын Оюуны Элч төслийн хорооны захирлаар Д.Хүрэлбаатар ажиллаж байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд тус байгууллага нийгэмд тустай олон ажил хийжээ. Тодруулбал, Оюуны элч төслөө эхлүүлсэн жилдээ МҮТНС-ийн дэргэдэх Ардын элч явуулын номын санд хандив өгөх, “Зохиолчтой нь ярилцъя” цуврал уулзалт зохион байгуулах, сургалт зохион байгуулах зэргээр үйл ажиллагааны олон хэлбэрийг сонгон ажиллаж ирсэн. Мөн өнгөрсөн хугацаанд хүүхэд, залуус, гэр бүлд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагааг ТББ-тай хамтран хийж ирсэн.

2015 онд “Оюуны элч” төслийн хүрээнд “Нобелийн шагналтнууд” хүүхдийн номын сантай хамтран гэр хорооллын,  сургуульд хамрагдах боломжгүй хүүхдүүдэд сургуулийн боловсрол олгох, хичээлээс гадуур уншлага, сурах орчныг бүрдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилтийг дэмжих зорилготойгоор нийгмийн бусад байгууллагуудыг татан оруулах урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг эхлүүлж Хөгжилтэй номын сан төслийг мөн санаачлан эхлүүлсэн. Хөгжилтэй номын сан төсөл нь БЗД-ийн 26-р хорооны байранд номын сан байгуулж өгсөн.

2016, 2017 онуудад VIP MEETING буюу оюунлаг хүмүүстэй уулзалт зохион байгуулсан.

2018 онд Нийслэлийн Соёл Урлагийн Газар-ын хэрэгжүүлдэг Номоо солилцъё  төсөл болон “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар”  “Тop Genius” боловсролын төв “Улаанбаатар хотын төв номын сан” байгууллагуудтай хамтран 2018 оны зургадугаар сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд “Мянган  номын баяр хийж бяцхан хүүхдүүдэд 1000 үлгэрийн ном бэлэглэсэн.

2019 онд JCI Их Хүрээ салбар байгууллагын малгай төслүүдийн нэг "Оюуны элч" төслийн хүрээнд  ХУД-ийн боловсролын хэлтэс, Top Genius боловсролын төвтэй хамтран Mind Update төслийг 2019 оны 5 дугаар сард Улаанбаатар хотын ХУД-ийн 15 сургуулиуд, мөн орон нутагт Орхон аймгийн 5 сургуулиудад нийтдээ 4250 хүүхдүүдэд хүрч, уг төслөө маш амжилттай хэрэгжүүлсэн.

Энэхүү төслийн зорилго нь НҮБ-ийн тогтвортой хөгжлийн 4-р зорилт болох чанартай боловсрол зорилтын хүрээнд Дэлхийд өрсөлдөх Монгол хүүхдийг бий болгох, өсвөр насны хүүхдүүдэд эерэг хандлага, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх байлаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.