Улсын хэмжээнд 58 коронавируст халдварын тохиолдол бүртгэгдлээ

С.Гандэлгэр
2021/02/19

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр, 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нийт 47,110 хүнд шинжилгээ хийхэд "Нэг хаалга нэг шинжилгээ"-нээс 10 тохиолдол Улсын хэмжээнд нийт 58 тохиолдол илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдээд буй коронавирусийн тохиолдол 2,551 боллоо.

Мөн хугацаанд 17 хүн эдгэрч, эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 1,819 болсон байна. Өнөөдрийн байдлаар 717 хүн эмчлэгдэж байгаа юм.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна