БНХАУ-ын “BYD” компани өдөрт 5 САЯ амны хаалт үйлдвэрлэж байна

2020 оны 03 сарын 24

БНХАУ-ын “BYD” компани нь цахилгаан болон хосолмол хөдөлгүүртэй автомашины томоохон үйлдвэрлэгчдийн нэг юм. Харин уг компани сүүлийн хэдэн өдөрт өөрсдийн үйл ажиллагааны чиглэлээ түр өөрчлөн шинэ төрлийн коронаввирусийн халдвартай тэмцэхэд гар бие оролцож байна. Учир нь тус компанийн 3000 гаруй инженерүүд үйлдвэрийн шугамыг түр өөрчлөн өдөрт 5 сая амны хаалт, 300 000 сав ариутгагч шингэн үйлдвэрлэжээ. Ингэснээр тус компани дэлхийн хамгийн том энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болжээ. 

Уг компани өдөрт 5-10 амны хаалт үйлдвэрлэгч машиныг үйлдвэрлэж байгаа гэнэ.

“BYD” компани нь нэг хоногт үйлдвэрлэх амны хаалтаа 300 000-500 000 ширхэг хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна. Нэг машины өдрийн хүчин чадал нь 60 000 ширхэг амны хаалт үйлдвэрлэдэг аж. Дашрамд дурдахад, тус компани автомашин үйлдвэрлэгчдийн индексийн 27 компанийн дөрөвдүгээрт бичигдэж байна.

Эх сурвалж: Chinadaily 

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 26
39.115.114.99
Аниа

Корона вирустай маск