Согтуу жолооч есөн автомашиныг мөргөж осол гаргажээ


2021 оны 02 дугаар сарын 17-ны 06:00 цаг орчимд ХУД-ийн Буянт Ухаа-2 хорооллын зогсоолийн эгнээнд байрлаж байсан 9 автомашиныг шүргэсэн зам тээврийн осол гарчээ. 

Тодруулбал, согтуу жолооч зогсоолд байсан 9 автомашиныг мөргөж, осол гаргасан байна. Тэрээр, 1997 онд төрсөн иргэн Б.Д гэгч байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглэсэн үедээ ийнхүү осол гаргажээ. 

Одоогийн байдлаар шүргүүлсэн зургаан автомашины үнэлгээг газар дээр нь хийж, хохирлыг барагдуулсан бол гурван автомашины явах эд ангийн оношлогоо хийгдэх тул тээврийн хэрэгслийн зөв акт тавьж, ХУД-ийн Замын цагдаагийн хэлтэст материалжуулан шалгаж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.185.31
    2021/02/19

    Согтуу жолоочид оногдуулах хууль хенгеджээ

    Хариулах