БНСУ-д 74 охиныг хууран мэхэлж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн залууг прокурорт шилжүүлжээ

2020 оны 03 сарын 25

БНСУ-д “Telegram”-аар хэдэн арван хүнийг хохироож, түүн дотроо насанд хүрээгүй хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, тэдний видео бичлэгийг гар утасны чат өрөөнд зарсан залууг мөрдөн байцаахаар прокурорт шилжүүлжээ. Түүний хохирогч болсон хүмүүс дор хаяж 74 хүн байсан бөгөөд бүгд 16 наснаас доош насны охид аж.

 

“Telegram” нь хурдан шуурхай зурвас илгээх, зураг, видео, стикер, аудио болон ямар ч төрлийн файл солилцох боломжтой аппликейшн юм . Энэхүү аппликейшныг Android, iOS, Windows Phone, Windows NT, macOS болон Linux дээр ашиглах боломжтой гэнэ.

Уг хэргийг үйлдсэн сэжигтэн болох Чо Жу Бин хохирогчдын зургийг авахдаа хууран мэхэлж, дараагаар нь хүчирхийлсэн гэж буруутгаж байгаа юм байна. Сөүл хотын цагдаагийн газар түүний хэргийг хүүхэд, залуучуудыг бэлгийн хүчирхийллээс хамгаалах эрхийг зөрчсөн зэрэг хэргээр прокурорт шилжүүлсэн байна. Түүний нэр, гэрэл зургийг өнөөдөр олон нийтэд ил болгожээ.

Чо Жу Бин бол 24 настай.

Тэрээр өнөө өглөө олон нийтийн өмнө гарч ирсэн бөгөөд түүнийг Сөүл дахь Жонгно цагдаагийн хэлтсийн цагдан хорих ангиас прокурорт шилжүүлсэн байна.  Хүзүүндээ боолттой байсан  тэрээр "Надаас болж хохирсон бүх хүнээс, ялангуяа Ерөнхийлөгч Сох Сук Хи, хотын дарга Ён Жанг Хён, сэтгүүлч Ким Вон нараас үнэхээр уучлалт гуйж байна" гэж хэлжээ. Түүний энэхүү нэрлэсэн гурван хүнийг ямар шалтгаантай дурдсан нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. 

Cho Ju-bin. Yonhap

Сох Сук Хи бол БНСУ-ын кабелийн нэвтрүүлгийн JTBC сувгийн ерөнхийлөгч бол Ён Жанг Хён нь Гванжу хотын захирагч аж.

Гэвч тэрбээр энэхүү хэргийг хүлээн зөвшөөрч байгаа эсэх, үйлдсэн хэрэгтээ гэмшсэн эсэх талаар асуултад хариулсангүй. Цагдаагийн байрны гадаа цугларсан хүмүүс түүн рүү хашгирч,эрх баригчдаас түүнд хамгийн хүнд хууль ёсны шийтгэл өгөхийг шаардаж байв. Цагдаагийнхан уг хэргээс олж авсан нэмэлт төлбөр болон санхүүгийн ашгийн хэмжээг тогтоох зорилгоор Чо руу үргэлжлүүлэн мөрдөн байцаалт явуулахаар төлөвлөж байгаа нь улс орныг цочирдуулж, олон нийтийн бухимдлыг өдөөсөн юм.

Эх сурвалж: Yonhap

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (7)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 26
39.115.114.99
Ania

Солонгос өөрийн улсаа хөгжүүлдэг гээд бусдын улсыг хөгжүүлэхгүй. Үндсэрхэг. Солонгос хүмүүст мүүн шинчонжи гэдэг сүмүүд монголыг түйвээгээд гээд ярьсан чинь тэр 2 бол жижиг хүч багатай сүмүүд. Тиймдээ бусад сүмийнхэндээ ялагдаад сүйрээд нууц байдалд орчихсон. Өөр бүр хэцүү сүмүүд байгаа. Далдуур хүний наймаа хүүхдийн наймаа боолчлол хийж байдаг. Солонгосууд ч яахаа мэдэхгүй томчуул нь оролцдог гэж байна. Бүх сүм л хэрэггүй хар тамхи мафи ард нь боолчлол байдаг. Сүмүүд тийм л байсан бид түүхийн хичээлээс мэднэ. Одоо ч тийм. Шашин зохиогчид нь хүн болохоос бурхан биш

2020 оны 03 сарын 26
150.129.141.199
Зочин

Өгзөг харчихлаа гэлүү , хүрчихлээ гэлүү олон юм яриад байсан Үнэн нүүр царай нь энэ

2020 оны 03 сарын 25
192.82.71.102
зочин

Хүний эрх, нэр төр гэдгээр хаацайлан халаасны хулгайчаас эхлээд алуурчин, төрийн эсрэг гэмт хэрэгтний зүсийг нуух нь дахин гэмт хэрэг хий, хүмүүс чамайг танихгүй гэсэнтэй адил.

2020 оны 03 сарын 25
59.153.112.17
зочин

солонгосчууд ер нь ямар муухай царайтай хүмүүс вэ байгальтай холбоотой юм уу

Аниа(39.115.114.99)
2020 оны 03 сарын 26

Угаасаа ген нь ийм. Ийм царайг мэс заслаар засаал эрүүг нь хөрөөдөөд хамрыг нь өндөрлөөд хөмсөг суулгачихаар кпоп царай болчихдог юм . будаал өнгөлөг хувцаслаал угийн царайлаг юм шиг жүжиглээл болоо

2020 оны 03 сарын 25
202.21.108.189
Монгол хүн

МАНАЙ АВИЛГАЧ ШҮҮХ ЦАГДААГИЙН ШААРНУУД ЭНЭ МЭДЭЭНЭЭС ЭНЭ СО-НУУДААС ЖИШЭЭ АВЧ ТЭР ХУЛГАЙЧ АЛУУРЧИДАА ИНГЭЭД Л ЗУРАГ ХӨРӨГ, НЭР ЗҮСТЭЙ НЬ ОЛОНД ТАНИУЛЖ, АРД ОЛНЫГ ХАЛДЛАГААС СЭРГИЙЛЖ БАЙХГҮЙ, ТЭДНИЙГЭЭ ТАС НУУЖ ХАМГААЛДАГ. ”НОВШНУУД”

2020 оны 03 сарын 25
39.115.114.99
Аниа

Угаасаа солонгос япоууд насанд хүрээгүй жоохон охидуудад л дуртай 20 гарвал бараг тоохгүй