Одоо л барьцаа сулруулж болохгүй шүү

2020 оны 03 сарын 25

Короновирусын тухай мэдээлэл бидний амьдралын нэг хэсэг боллоо. Эхлээд айж түгшиж байсан бол эцэстээ дасал болж, барууны оронд халдвар авсан, нас барсан хүмүүсийн геометрын прогрессоор өсч буй тоо хэдхэн секундын дараа мартагддаг болов. 

Улаанбаатарт замын хөдөлгөөн илт ихэсч, гэрээсээ ажиллаж буй байгууллага цөөрөв. Хүмүүсийн анхаарал ч заримдаа суларч байх шиг. Гэвч одоо л Монголын хувьд хамгийн эгзэгтэй үе эхлээд байна. Одоогоор Ковид-19 ийг эрдэмтэд бүрэн судалж таниагүй байгаа учраас цаашид ч яаж мэдэхээр. Улаанбаатарт дулааны улирал ирж, бохир хөрс, агаарт буй муухай бүхэн сэрж өндийж буй энэ үед короновирус мутацид орохыг үгүйсгэхгүй.

Бөхийн спортод сэтгэл хөдлөлөө барилгүй ялчихлаа гэж бодоод барьцаа сулруулан сөрөг мэхэнд орсон харамсалтай түүх цөөнгүй.

Яг үүнтэй адил Короновирусыг бараг нуман тулгуурт оруулчихаад байгаа энэ мөчид барьцаа огтхон ч сулруулж болохгүй. Шүүгч гараа өргөж ялалтыг баталгаажуултал маскаа зүүж, гараа угааж, гадуур хэсэхгүй байхаа үргэлжлүүлэх ёстой. Одоохондоо Монгол ялаагүй байгаа.

Г.Даваадорж

Сэтгэгдэл (5)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 26
64.119.19.30
Иргэн

Естой л үнэн үг бичсэн байнаа

2020 оны 03 сарын 26
98.206.15.23
Zochin

Odoonoos ehleed 4-r sard tun hyanamgai baih heregtei .Uchir n corona virus agaariin temperatur 4-17°c baih ued deed hemjeegeer idevhitei tarhalt yavagddag yum bna.Teheer mongol otond 4 -r sard mash ih hariutslagatai baih shaardlaga uusej bna.

2020 оны 03 сарын 25
192.82.77.127
Yag unen

Yag unen !!! Dor burnee angaartsgaaya !!!

2020 оны 03 сарын 25
202.179.27.218
иргэн

Иргэд Бид яахав ээ чадах чинээгээрээ хичээж гаргасан Зөвлөмж, Тогтоол , Журмыг ягштал биелүүлж ирсэн даана ч ЗГ, УОК-ын Гадны орнуудаас Иргэд ээ татах нэрийдлээр гаргаж байгаа шийдвэрүүдээс болж л Эрүүл мэнд, Амь насаа алдах дээрээ тулах гээд байна, Монголчууд Бид дотроосоо биш Гаднаасаа Өвчин зөөвөрлөж оруулж байгаад Сүйрэх гээд байна шүү дээ,

2020 оны 03 сарын 25
202.179.25.129
иргэн

ИХ САЙХАН ЖИШИГ ХАРЬЦУУЛАЛТААР ГОЁ ИЛЭРХИЙЛСЭН ОЛОН ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ САНАА ЗОВСОН МОНГОЛ УХААНТАЙ ТАНЬД БАЯРЛАЛАА