БЗД-ийн зарим хороонд усны халиа үүсч гэр, байшин автжээ


Баянзүрх дүүргийн 21, 27-р хорооны иргэдийн өгсөн гомдлын дагуу усны халиа болсон газар дээр Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв, Тохижилт үйлчилгээний хэлтэс хамтран шуурхай ажиллалаа.

Тухайн хорооны иргэдийн хэлж байгаагаар усны халиа гүйж, хөрсний ус халианд автсанаас болж хашааны доторх байшин, машин, эд хөрөнгө мөстөж эвдэрсэн хэмээн хэлж байв. 

Халиа гэдэг нь товчоор хэлэхэд хүйтний улиралд газрын гадарга дээр их бага янз бүрийн хэмжээтэй ус халж мөсөн хучаас бий болох үзэгдэл хэмээн Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос мэдээллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна