БНСУ-д цусны даралт ихсэх өвчин нас баралтын дийлэнх шалтгааны нэг болж байна

2020 оны 03 сарын 25

БНСУ-д коронавирусийн халдвараар өвчилж байгаа иргэдийн дийлэнх хувийг цусны даралт их, чихрийн шижин өвчтэй хүмүүс эзэлж байгаа хэмээн тус улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс (KCDC) мэдээлжээ. Тус улсад вирусийн улмаас нас барсан 124 хүний шинжилгээний хариун дээр үндэслэн судалгаа хийхэд 86 хувь нь цусны даралт ихсэх, чихрийн шижин өвчнөөр өвчилсөн болохыг тогтоосон аж. Тодруулбал, Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх үндэсний төвөөс нас барсан нийт 124 хүний 55 нь цусны даралт ихсэх өвчтэй, 41 нь чихрийн шижин, 34  нь Альцгеймерийн өвчтэй буюу зөнөх өвчин зэрэг эдгээрийн хослолоор өвчилсан байжээ. Тэдгээрийн есөн хүн нь урьд өмнө ямар ч архаг хууч өвчингүй байсан юм байна.

Түүнчлэн тус улсад вирусийн улмаас нас барсан иргэдийг насаар нь ангилжээ. Үүнд:

- 60-аад онд төрсөн хүмүүс 1.75 хувь,

- 70-аад оныхон 6.25 хувь,

- 80-аад оныхон 13 хувийг эзэлж байгаа бол үлдсэн нь бусад насныхан эзэлж байгаа гэнэ.

Йонсей их сургуулийн анагаах ухааны сургуулийн профессор Пак Юн Чол "Манай улсын иргэн коронавирусийн халдварыг БНХАУ-руу аялах явцдаа авсан хэдий ч ердөө тав хоногийн хугацаанд нас барсан юм. Уг өвчтөн нь коронавирусийн дэгдэлтийн эхний шатанд бүртгэгдэж байх үеэр бусад өвчтнүүдийн хамт биеийн байдал хүнд ирсэн. Тэр үед өвчтөнүүдийг хүнд, хөнгөнөөр нь ялгаж чаддаггүй байлаа. Харин бид одоо вирусийн халдварыг эхний шатанд өвчтөнүүдийг ялган ангилж, хэрхэн эмчлэхээ мэддэг болсон. Үүний үр дүнд нас баралтын түвшин буурч, тархалт багасч байна" гэв.

Эх сурвалж: Koreatimes

Х.Дэлгэрэх

Сэтгэгдэл (1)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
2020 оны 03 сарын 26
39.115.114.99
Аниа

Хорт хавдраар хамгийн их үхдэг. Маш олон жилийн турш ингэж мэдээлж байгаа голдуу гэдэс ходоодны хорт хавдар . хррл унднаасаа болж байхгүй юу. Түүхий бохир хоол их иддэг дээр нь халуун ногоо ихтэй хэт шорвог. Монголчууд тостой гурилан хоол их иддэгээс болж таргалалт их байна. Бага идээд туранхай байж болдоггүй юмуу