Харвардын их сургуулийн Ерөнхийлөгчийн эхнэр “Covid-19”-ээр өвчилжээ

2020 оны 03 сарын 25

Харвардын их сургуулийн ерөнхийлөгчийн эхнэр коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ. Мягмар гарагийн байдлаар Харвардын нийгэмлэгт илгээсэн захидалдаа Ерөнхийлөгч Лоуренс Баков өөрийн эхнэр болох Адельтэй хамт ням гарагт ханиалгах, халуурах, жихүүдэс хүрэх зэрэг шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэж тэмдэглэжээ. Тэд даваа гаригт туршилт хийлгэж үүний үр дүнд эерэг хариу гарсан тухайгаа мэдсэн аж. Баков болон түүний эхнэр гуравдугаар сарын 14-ний өдрөөс хойш гэрээсээ ажиллаж, бусадтай харилцах харилцаагаа хязгаарласан байжээ.

Ерөнхийлөгч Баков "Бид гэртээ хоёр долоо хоногийн хугацаанд тусгаарлалт хийх үеэрээ амрах, сэргэх цаг заваа гаргах болно. Адель бид хоёр эрүүл энх байхын тулд дараагийн хэдэн долоо хоногт илүү олон үүрэг хариуцлага хүлээх болно. Мөн энэ сарын эхээр Харвард их сургууль онлайн хичээлд шилжинэ гэж мэдэгдэж, оюутнуудаас оюутны хотхоны байрнаас гарахыг хүсч байна" гэжээ.

Lawrence Bacow. AP-Yonhap

Эх сурвалж: Koreatimes, CNN

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.