"ТЭСО" корпораци 10 сая төгрөгийн авлигын хэрэгт холбогджээ


Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эрх бүхий хоёр албан тушаалтан 10 сая төгрөгийн хахууль авах гэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. 

Тодруулбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хоёр албан тушаалтан, С.Эрдэнэбаяртай дархан цаазат ууланд газар олгохоор тохиролцож, авлига авах гэж байсныг АТГ-ын ажилтнууд илрүүлэн, хэрэгт холбогдогчдыг саатуулж, хэрэг бүртгэлийн хэрэг нээжээ.

Нэр бүхий хоёр албан тушаалтанд авлига өгсөн хүн нь УИХ-ын гишүүн, ТЭСО корпорацийн ерөнхийлөгч О.Цогтгэрэлийн авга дүү С.Эрдэнэбаяр гэх хүн аж. Тэрбээр Богдхан ууланд газартай болохын тулд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтан Оюут, Монголжин хэмээх хоёр хүнд авлига өгөх гэж байгаад ийн үйлдэл дээрээ баригджээ. 

Одоогийн байдлаар тэднийг сатуулсан бөгөөд 10 сая төгрөгийг ТЭСО корпорацийн нягтлангаас авсан гэх баримт байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Богдхан ууланд газар авах гэсэн нь ТЭСО корпорацитай хамааралтай болох нь үүгээр нотлогдож байгаа гэнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна