Г.Занданшатар: 3 жилийн хугацаатай,3 хувийн хүүтэй,2 их наяд төгрөгийн зээлийг банк өөрийн эх үүсвэрийн хүрээнд олгоно


“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-ноос зохион байгуулсан “ЖДҮ- 2 ИХ НАЯД ” 3 дахь удаагийн ээлжит хэлэлцүүлэг 2021 оны 02 сарын 18-ны өдрийн 18 цаг 00 минутад CLUBHOUSE апп-т болж өндөрлөлөө. 

Уг хэлэлцүүлэгт урилгаар Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар оролцож дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, “Энэ бол цэвэр арилжааны банк өөрөө олгох зээл учраас эрсдлийг 100 хувь арилжааны банк хариуцна. Тийм учраас арилжааны банкууд өөрсдийнхөө зээл олгох журмаар олгоно. Судалсан зээл дээр нь 60 хувийн баталгааг Зээлийн батлан даалтын сан гаргана. Зээлийн батлан даалтын сангийн “батлан даах чадавхи”-ийг нэмэгдүүлэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорациас 50 тэрбум төгрөгийг төрийн санд нэмэгдүүлж өгнө. Үүнийг бол Засгийн газар эргүүлж төлнө. Зээлийн батлан даалтын сан 50 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр Зээлийн батлан даалтын сан 1 их наяд 160 тэрбум төгрөгний баталгаа гаргах чадавхитай болно. 60 хувийн баталгаа гаргахаар цаана нь 40 хувь гэдэг чинь арилжааны банкууд 1 их наяд төгрөг ингээд 2 их наяд төгрөгийн зээл гаргах бололцоотой болно.

Аж ахуй нэгжүүдэд тавигдах шаардлага бол банкуудын журамд нь юу гэж заасан байна түүгээр нь олгоно. Банкууд тодорхой зээлийн журмаа гаргасан байна лээ.  Зээл олгож эхлэх хугацаа 2021 оны 2 дугаар сарын 23-наас 2023 оны 12 сарын 31 хүртэл 2 их наяд төгрөгийн зээл олгоно. Банк өөрийн эх үүсвэрээр олгоно. 3 жилийн хугацаатай, 3 хувийн хүүтэй, хүүний татаасыг засгийн газар 6 хувиар олгоно. 3 жилийн хугацаанд 2021-2024 он хүртэл Засгийн газар 120 орчим тэрбум төгрөг, жилд 40 орчим тэрбум төгрөгийн хүүгийн татаас өгөх өртэй болж байгаа. Засгийн газрын оролцоо бол 727 тэрбум төгрөгийн батлан даалт, татаас шийднэ. Мөнгө хэвлэхгүй, шуурхай  шууд хэрэгжинэ. 

Аж ахуй нэгжүүдэд тавигдах шаардлагын хувьд:

  • Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан.
  • Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг байх.
  • 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрөөс өмнө байгуулагдсан байх.  Шинээр байгуулагдсан аж ахуй нэгж биш. Учир нь ажлын байрыг хамгаалж үлдэх зээл учраас.
  • Зээлдэгчтэй хамааралтай этгээд нь 2019 оны эцсийн байдлаар чанаргүй зээлийн үлдэгдэлгүй байх ёстой.
  • 2019 оны эцсийн байдлаар Нийгмийн даатгалын шимтгэл, Татварыг өргүй байх ёстой.
  • Татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тогтмол гаргасан байх.
  • 2020 оны Нийгмийн даатгалын шимтгэлд татварын тайлангаа бүрэн мэдүүлсэн байх.
  • Икс тайлан мэдүүлээгүй байх гэсэн шаардлага тавигдана.

Зээлийн батлан даалтын санд тавигдах шаардлага:

  • Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байна.
  • Үндсэн төлбөрт нь л баталгаа гаргана.
  • Банк зээлийн батлан даалтын сангийн эрсдэл ижил хуваарьт олгогдоно. /Зэрэг төлөгдөөд явна/
  • Зээлийн хэмжээ 500 хүртэлх сая төгрөг байна.
  • Батлан даалтын хэмжээ бол 300 хүртэлх сая төгрөг байна.
  • Зээлийн 60 хүртэлх хувьд нь батлан даалт гаргана.
  • Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан байх гэсэн шаардлагууд тавигдаж дээрх журам дээр Монгол банк, арилжааны банкууд тохироод энэ ажлыг 23-наас эхлэн хэрэгжүүлье гэж байгаа. 

Энэ бол ЖДҮ сангийн зээл, төрөөс олгож байгаа зээл биш, арилжааны банк өөрийнхөө эх үүсвэрээр өөрсдөө олгох зээл учраас яг тэр журамд нь төр хөндлөнгөөс оролцоод нөлөөлөөд байх боломж байхгүй хэмээн мэдээллээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.210
    2021/02/20

    Юу гээчийн дэмий юм куцаал байгаам дээ

    Хариулах