БНСУ-д халдвар авсан 97 настай эмээ бүрэн эдгэрчээ

2020 оны 03 сарын 26

БНСУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан 97 настай эмээ 14 хоногийн хугацаанд эмнэлэгт хэвтэн эмчлүүлснийхээ дараа бүрэн эдгэрчээ. Тус улсад уг вирусийн халдвар аван эмчлүүлж байгаа иргэдийн ихэнх хувийг ахмадууд эзэлж байгаа билээ. Уг эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарснаар тэрээр гуравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус улсын Поханг эмнэлэгт эмчлүүлж байжээ.

Одоогийн байдлаар түүнд ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа гэнэ.

Гэвч эмнэлгийн ажилтнууд түүнийг дахин вирусийн халдвар авахгүй байлгахын тулд эмнэлгээс гарсныхаа дараа гэртээ өөрийгөө бие даан тусгаарлахыг зөвлөжээ. Түүнчлэн тус улсад Пүрэв гарагийн үдээс хойш халдвар авсан нийт 9 241 хүнээс 4144 нь бүрэн эдгэрч, гэртээ харьсан байна. Харин 131 хүн вирусийн халдвар авсны улмаас нас баржээ.

БНСУ-д халдвар авсан хамгийн өндөр настай өвчтөн 104 настай эмэгтэй байгаа бөгөөд Поханг эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа аж.

Эх сурвалж: Koreatimes

О.Марал

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.