Замын-Үүд боомтоор монгол иргэдийг татан авлаа

2020 оны 03 сарын 26

      Дэлхийн олон оронд шинэ коронавирус тархаж, Монгол Улсад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотойгоор улсын хилийг хаасан хэдий ч Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНХАУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан 34 иргэнийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Замын-Үүдийн авто замын боомтоор зохион байгуулалттайгаар татан авлаа.

      Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, зорчигчдын биеийн халууныг нэг бүрчлэн хэмжив. Мөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийн хуудсаар асуумж авч, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Замын-Үүд сум дахь салбарын автобусаар тээвэрлэн, тус тээврийн хэрэгслүүдэд халдваргүйтгэл хийн ажиллалаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.