“LEAD Mongolia-2020” хөтөлбөрийн бүртгэл эхэллээ

2020 оны 03 сарын 27

Энэ оны “LEAD Mongolia” хөтөлбөрийг албан ёсоор зарлаж, өргөдлийн маягтыг хүлээн авч эхэлжээ. Тус хөтөлбөр нь иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, төрийн алба, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ зэрэг салбар салбарын манлайлагч залуусыг нэгтгэдэг. Ингээд нийгэмд тулгамдаж буй асуудлыг эерэгээр өөрчлөх, төрөл бүрийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдах, өөр хоорондоо танилцан нөхөрлөх, хүрээгээ тэлэх, манлайлах чадвараа сайжруулах зэрэг боломж олгодог юм.

“LEAD Mongolia” хөтөлбөрт хамрагдсанаар:

  • Ижил хүсэл эрмэлзэл бүхий залуустай танилцах, тэднээс суралцах, хамтарч ажиллах
  • Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах төсөл хэрэгжүүлснээр хөтөлбөрийн туршид сурч авсан шинэ мэдлэг чадвараа практикт ашиглах
  • “LEAD Mongolia” хөтөлбөрийн жил жилийн төгсөгчдийг нэгтгэсэн “LEAD Төгсөгчдийн Холбоо” ТББ-д гишүүнээр элсэж, эерэг өөрчлөлтийн төлөө хамтран ажиллах боломжтой.

Түүнчлэн оролцогчид хөтөлбөрийн төгсгөлд төрийн бодлогыг сайжруулах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотой шийдвэрлэх талаар мэдлэг чадвартай болно.

“LEAD Mongolia 2020” Монгол дахь хөтөлбөрийн өргөдлийн маягт бөглөх:

Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.