Энэтхэгийн Засгийн газраас бэлэглэсэн 150 мянган тун вакциныг хүлээн авлаа

С.Гандэлгэр
2021/02/22

БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсын COVID-19 цар тахлын эсрэг тэмцэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор олгосон 150 мянган тун AstraZeneca компанийн  “Covishield” вакцин өнөөдөр буулаа. 

Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн агаарын хөлгөөр тээвэрлэжээ. Уг онгоц 06:40 цагт орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардсан юм.

Дашрамд дурдахад өнөөдөр орой 22.55 цагт БНХАУ-аас 300 мянган тун Фейзер вакцин ирнэ.

Вакциныг эхний ээлжид эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын албаныхан зэрэг хариу арга хэмжээнд ажиллаж буй ажилтнуудад хийх юм. Түүнчлэн вакциныг хийх явцад ямар нэг тасалдал гаргахгүйгээр дараа дараагийн ээлжийн вакцинуудыг татан авах төлөвлөгөө гаргасныг Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлж байв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна