Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдийн АНХААРАЛД

Өчигдөр 10 цаг 51 минут

Монголд ирэхээр бүртгүүлсэн иргэд PCR шинжилгээ хийлгэж, тусгаарлагдах байрны төлбөр төлсөн байх шаардлагатай ба ирсэн иргэд 10 хоног тусгаарлагдах бөгөөд тусгаарлах хугацаа дуусгавар болсны дараа 4 хоног гэрийн ажиглалтад шилжих аж. 

Гадаадаас ирэх иргэд дараах байдлаар төлбөрөө тушаана,

  • Иргэдийг 10 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50.000 төгрөг буюу нийт 500.000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 300.000 төгрөг,
  • Алтанбулаг хилийн боомтоос Дархан хот хүртэл зардал хүний 15000 төгрөг,
  • Нийт төлбөрийг Онцгой байдлын ерөнхий газрын /Хаан банк 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлнэ.
  • Төлбөр хийхдээ иргэн РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон ОРОС ТАТАН АВАЛТ гэдгийг тодорхой бичнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна