Ц.Ганзориг: Иргэн, ААН-ийн хариуцлага маргаашаас эхэлж байна


Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буурч, аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг маргаашнаас эхлүүлэхтэй холбогдуулан дагаж мөрдөх журмыг танилцуулж байна.

ЗГОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Коронавирусийн халдварын түвшинг дөрвөн зэрэглэл болгож хуваасан. Үүний дагуу Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. ААН-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдсан. 

Маргаашнаас эхлэн ААН-үүд ямар журам мөрдөх талаар гарын авлага хүргүүлнэ. Маскаа тогтмол зүүх, ариутгалын бүхээгийг үүдэндээ байршуулах, хоёр цаг тутамд агаар сэлгэх зэрэг шаардлагыг ААН-үүдэд тавина. Иргэдийг бөөгнөрүүлэхгүй байх шилэн хаалт хийх, жимс жимсгэнэ, цагаан идээг битүү уутан хийж худалдах ёстой.

Хоол үйлдвэрлэлийн салбарын хувьд үйлчилгээний танхимын ширээ хоорондын зай 2 метр байх, хэрэглэсэн аяга тавгыг гурван дамжлагаар угаах, бэлэн мөнгөнөөс татгалзах зэрэг журмыг баримтлана.

Караокены өрөөг 50 хувиас хэтрүүлэхгүй, микрофонд хэрэглэгдэх бүрхэвчийг тогтмол солих хэрэгтэй. Өрөө бүрт гар ариутгах халдваргүйжүүлэгч тавина. Үсчний газарт хүн хоорондын зайг мөн л 2 метрийн зайтай барьж, хүлээлгийн танхимд бөөгнөрөл үүсгэхгүй байх шаардлагатай. Үйлчлүүлэгч бүрийг амны хаалт, гар ариутгагчаар хангах ёстой. Кинотеатрын зориулалтын нүдний шилийг цэвэрлэж, дараагийн үйлчлүүлэгчид өгөх нь зөв. Тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна