БНСУ Европын орнуудаас ирж буй монгол иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгдэв

2020 оны 03 сарын 30

Улсын онцгой комиссоос БНСУ болон Япон улсаас тусгай нислэгээр иргэдээд татах шийдвэр гаргаад буй. Хоёрдугаар ээлжийн эхний нислэг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр үйлдэгдэх юм. Ихэнх улс онгоц хүлээж авахгүй байх шийдвэрийг гаргаад байгаа учир бусад улсаас иргэдээ татах боломж хязгаарлагдмал байгааг албаны хүмүүс хэлсэн.

Гэвч АНУ болон нөхцөл байдал хүндэрсэн европын зарим орноос монгол иргэд БНСУ-д очин, тус улсад мөрдөж буй хорио цээрийн дэглэмийн улмаас хил нэвтэрч чадахгүй гацах тохиолдол гарчээ. Тиймээс Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас анхааруулга гаргасныг хүргэж байна. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.