Шивээхүрэн боомтоор нүүрс экспортолж эхэллээ

2020 оны 03 сарын 30

     Цар тахлын улмаас манай улсын уул уурхайн голлох түүхий эд нүүрсний экспортод тасалдал үүсч, улмаар эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа. Тэгвэл энэ сарын 23-наас Гашуунсухайт боомтоор урд хөрш рүү нүүрс гаргах ажлыг өндөр хяналттайгаар зохион байгуулж эхэлсэн юм. Харин өнөө өглөөнөөс эхлэн Шивээхүрэн боомтыг нээж, нүүрс гаргаж эхэлсэн байна. 

     Хэдийгээр БНХАУ-ын нөхцөл байдал сайжирч байгаа ч тахлын эрсдэл бүрэн арилаагүй тул өдөрт гарах машины тоог цөөн буюу 70 орчим байхаар төлөвлөсөн талаар мэдээлсэн. Ингэхдээ нүүрсийг задгай чиргүүлээр бус 80 тоннын чингэлэгээр битүү тээвэрлэж байгаа юм. Тээврийн жолооч нар машинаас бууж, суух шаардлагагүй бөгөөд Хятадын талд нүүрстэй чингэлгээ үлдээж, хоосон чингэлэг сольж авна. Ингэснээр ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд хүндрэл учрахгүй, хилээр гарсан машин өдөртөө буцаж ирэх аж.

     Улсын онцгой комиссын шийдвэрээр Гашуунсухайт, Шивээхүрэн боомтоор нүүрс тээвэрлэлтийг түр журмаар хийх юм.

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.