Сергей Диордица: БНЭУ-аас ирсэн “AstraZeneca“ вакциныг ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан


Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар коронавирусийн эсрэг вакцин болон бусад асуудлаар мэдээлэл хийж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица "Дэлхийн улс орнуудад вакцин хөгжүүлэлтийг хийж байна. Вакциныг үндсэн хоёр чиглэлээр оруулж ирж байна. Нэгдүгээрт КОВАКС хөтөлбөрийн хүрээнд авч байна. ДЭМБ-ын зөвлөж буй зөвлөмжөөр чанарын шаардлага хангасан, хүртээмжтэй вакциныг татан авахад анхаарах нь зүйтэй. Маргааш бол маш чухал өдөр. Сүүлийн зургаан сарын хугацаанд ЗГ, ЭМЯ, ХӨСҮТ хамтран бэлтгэсний үр дүнд вакцинжуулалтыг эхлүүлж байна.

Монгол Улс өнөөдөр БНЭУ-ын тусламжаар Оксфордын их сургуулийн AstraZeneca вакциныг хүлээж авч байна. AstraZeneca вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрсөн, чанарын шаардлага хангасан вакцин" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна