ОБЕГ түргэн тусламжийн хоёр нисдэг тэрэгтэй болно

С.Гандэлгэр
2021/02/23

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Францын төрийн сангийн зээлийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран агаараас аврах ажиллагааны нэгж байгуулах төслийг хэрэгжүүлж байна.

 Төслийн хүрээнд Францын Хэли-Юнион компаниас нийлүүлж буй эхний ээлжийн “Airbus ЕС-145” загварын түргэн тусламж, авран хайх ажиллагааны хэрэгслээр тоноглогдсон хоёр нисдэг тэргийг нийлүүлэхэд бэлэн болсонтой холбогдуулан тус компаниас энэ сарын 22-нд өөрийн компанийн байранд ёслолын арга хэмжээ зохион байгуулжээ.

 Арга хэмжээнд ОБЕГ-ыг төлөөлж Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ-наас болон уг төслийг хэрэгжүүлэхэд оролцож буй Францын Эдийн засаг, санхүүгийн яам, Софема, ТHALES, Airbus компанийн төлөөлөгчид оролцсон байна.

Энэ үеэр “Хэли-Юнион” компанийн тэргүүн Патрик Молис төслийн явцын талаар танилцуулж, төслийг бодит ажил хэрэг болгоход “Софема” групп чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд  ОБЕГ-т хүлээлгэн өгөх хоёр нисдэг тэргийг үзүүлж танилцууллаа.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна