Г.Загдаагийн давж заалдах шатны шүүх хурал энэ пүрэв гарагт болно

С.Гандэлгэр
2021/02/23

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаад холбогдох хүний нэр төрд халдаж гүтгэх, бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдыг хүчиндэж бэлгийн дарамтад байлгах гэхчилэн хэрэгт холбогдон хуулийн байгууллагад шалгагдсан юм. 

Улмаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд Г.Загдаа болон түүний эхнэр Г.Амарсайхан нарт нэг жилийн хугацаагаар хорих ял өгсөн. Уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл энэ хэргийн давж заалдах шатны шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох 10 хавтас, 2487хуудас бүхий хэргийн давж заалдах шатны шүүх хурал 2021-02-25-ны өдөр буюу энэ пүрэв гарагт Нийслэлийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогджээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.181.133
    2021/02/23

    Өө энэ Заак ах чинь ёстой жинхэнэ дэлбэрцэн авгайтай хүн байнашт энэ аниаг амьдрал аймаар дэлбэлжээ Зак агаа та хүчиндээгүй биз дээ хүүхэн хүчиндэж байхаар баруун гарын чөлөөт дасгал сайн хийж байл даа агаа

    Хариулах