СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангай аймагт галын улмаас 50 настай эрэгтэй шатаж нас баржээ

С.Гандэлгэр
2021/02/24

Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн-Овоо багийн “Үерийн жалга” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т/ нэг хүн шатаж нас барсан тухай мэдээллийг 02.23-ны өдрийн 09:58 цагт хүлээн авчээ. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 45 дугаар ангийн таван алба хаагч нэг автомашинтай дөрвөн км замыг туулан 10:02 цагт очиход тус сумын харьяат иргэн "Г" /50 настай, эрэгтэй/ шатаж нас барсан байсан бөгөөд шалтгааныг тодруулахаар Цагдаагийн байгууллага ажиллаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна