СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 11 хүн эмнэлэгт хүргэгдэж 2 хүн нас барсан ноцтой авто осол гарчээ

С.Гандэлгэр
2021/02/24

Зам, тээврийн осолГовь-Алтай аймгийн Шарга сумын Сондуулт багийн “Улаан тээг” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км-т/ зам тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 02.24-ний өдрийн 01:55 цагт Цагдаагийн байгууллагаас хүлээн авсан. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дөрвөн алба хаагч, автомашинтай 105 км замыг туулан 03:50 цагт очиход Ховд аймгаас Жаргалант сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн "Б"-гийн жолоодож явсан “Грандбирд” загварын том оврын автобус, иргэн "Б"-гийн жолоодож явсан “Кроун” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байна. 

Тус ослын улмаас Баян-Өлгий аймгийн харьяат "Б" /29 настай, эрэгтэй/, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат "О" /56 настай, эмэгтэй/ нар  автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад, бэртэж гэмтсэн 11 хүнийг Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.172
    2021/02/26

    Хурдаа хас замын хөдөлгөөнд соёлтой оролцох замаа нэг чигийн хөдөлгөөнтэй болгох шаардлагтай бна

    Хариулах
  • 203.91.115.51
    2021/02/26

    Тээврийн цагдаагийн алба ажиллаа сайн хийлдээ

    Хариулах
  • 66.181.161.14
    2021/02/26

    Ямар хэцүү юм бэ. Өдөр болгон л үхэл төмөр хөлөг биш мориороо 2 зээрдээрээ явцгаая даа

    Хариулах
  • 66.181.191.84
    2021/02/25

    Короногоор биш зам тээврийн ослоор үрэгдээд дуусах нь дээ

    Хариулах
    • 66.181.161.14
      2021/02/26

      Яг үнэн шүү

  • 64.119.24.76
    2021/02/24

    Үхээд дууслаа хэдэн монголнууд одоо яанаа зогсооёо том толгой лам нар муусайн шар хувалзнууд чаддаг юм бол номоо уншаачээ

    Хариулах
    • 66.181.161.14
      2021/02/26

      Ёрөөсөө 2 зээрдээ яаж хурдан болгох уу. Төмөр хөлгийг яаж ,.......... за мэдэхгүй үнэхээр хармасмаар