Монголын 3x3 сагсан бөмбөгийн шигшээ баг олимпын эрхийн төлөө тоглоно

С.Гандэлгэр
2021/02/24

Токио 2021 Олимпын наадмын сагсан бөмбөгийн 3х3 төрөлд олимпын эрх олгох хоёр тэмцээний товыг Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос /ОУСБХ/ зарлалаа.

2019 оны арваннэгдүгээр сарын 01-нд ОУСБХ 3х3 төрөлд Дэлхийн чансаагаар тэргүүлэгч эмэгтэй, эрэгтэй тус, тус дөрвөн багт Токиогийн Олимпын эрхийг олгосон. 

Эмэгтэй дөрвөн эрхийг ОХУ, БНХАУ, Румын, Монгол улсууд аваад байгаа бол эрэгтэй дөрвөн эрхийг Серби, ОХУ, БНХАУ, Япон улсууд аваад байна. 

Монголын эрэгтэй баг дэлхийн чансаагаараа оролцох эрхтэй болсон ч зохион байгуулагч гэдэг үүднээс Япон улс оролцох эрх авснаар манай шигшээ эрхгүй хоцорсон юм.

Харин одоо үлдсэн эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн эрхийн төлөөх хоёр тэмцээн болно. Эхний тэмцээн тавдугаар сарын 26-30-ны хооронд Австрийн Граз хотод Дэлхийн шилдэг 20 баг тоглох ба эхний 3 байранд орсон багууд олимпын эрхээ авна.

Тус тэмцээнд Монгол улсын эрэгтэй шигшээ баг тамирчид чансааг тэргүүлж А хэсгийн толгой багаар эрэмбэлэгдээд байна. 

Токио 2021 Олимпын наадамд анх удаа сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр эрэгтэй 8, эмэгтэй 8 баг оролцох юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна