БНСУ-ын Засгийн газар нийт хүн амдаа (55 сая) хангалттай хэмжээний вакцин худалдан авсан

С.Гандэлгэр
2021/02/24

Өмнөд Солонгос улсын хувьд өнгөрсөн жил КОВИД-19-ийн халдвар эрчимтэй тархсан хэдий ч түргэн хугацаанд арга хэмжээ авсан. Гэсэн хэдий ч дархлаажуулалтны асуудал нь илүү их цаг хугацаа орох ажил юм.

Энэ сараас эхлэн нийт эрүүл мэндийн салбарын ажилчдаа дархлаажуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн ирэх сард AstraZeneca болон Pfizer-BioNTech компаниудын 800 мянган тун вакциныг ард иргэддээ хийх ажээ.

БНСУ-ын Ерөнхий сайд Чон Сү Кён хэлэхдээ "Солонгос бол хурдны эх орон. Хэдийгээр хүн амын 70 хувийг дархлаажуулах бэрхшээлтэй ажил ч гэсэн энэ оны гурав дугаар улиралд буюу 9 дүгээр сард багтаан вакцинжуулна" гэжээ.

Тус улсын Засгийн газар улсынхаа нийт хүн ам буюу 55 сая хүнд хангалттай хэмжээний вакцин худалдан аваад байгаа аж.  

Судалгаагаар солонгосын ард иргэдийн 45 хувь шууд вакцинд хамрагдана гэсэн бол 45 хувь нь ажиглалтын байдалтай байна, 5 хувь нь огт вакцин хийлгэхгүй гэсэн байна.

Эх сурвалж: bbc




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна