Г.Ариунбаатар ОХУ-ын Батлан хамгаалах яамны “Гавьяаны төлөө” одонгоор шагнууллаа

С.Гандэлгэр
2021/02/24

Монголын дуурийн дуучин, “Чингис хаан” одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар ОХУ-ын Эх орноо хамгаалагчдын өдөр буюу Цэргийн баяраар тус улсын БХЯ-наас зохион байгуулсан гала концертод оролцлоо. 

ОХУ-ын нийслэл Москва хотноо жил бүрийн хоёрдугаар сарын 23-ны өдөр зохион байгуулдаг “Эх орноо сахин хамгаалагчдын өдөр”-т зориулсан баярын тоглолтод тэрбээр оролцож, Батлан хамгаалах яамны шагнал болох “Гавьяаны төлөө” медалиар шагнажээ.

Г.Ариунбаатар “Я люблю тебя, жизнь!” дууг дуулсныг үзэгчид халуун дотноор хүлээн авчээ. ОХУ-ын БХЯ-наас Эр цэргийн өдрийг тохиолдуулан, манай дуучныг “За заслуги перед Отечеством” одонгоор шагнасан байна.





Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.213
    2021/02/25

    mundag duuchin saihan hooloi saihan ch zaluu

    Хариулах
  • 203.91.115.49
    2021/02/25

    Oros t tseregiin huniig burhanaas ch iluu hundeldeg uls shuu dee Ariunbaatar mundag bnaa amjilt

    Хариулах
  • 192.82.77.239
    2021/02/24

    Тэмдэг эх орноо онц хамгаалагч батлан хамгаалах яамны тэмдэг одон жихшиг шагнуулсан нь гоё.

    Хариулах