ЭМЯ: Коронавирусийн халдвар 46 хүнээс нэмж илэрлээ


Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.02.25/ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

-ХӨСҮТ-ийн гурван лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ,  Дорнод, Орхон, Дорноговь  аймгийн лаборатори, нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул дүүргийн салбар лабораторид нийт  16777 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс  46 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Тодруулбал, "Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэг хүний шинжилгээнд халдвар шинээр илэрсэн. Уг арга хэмжээний хүрээнд хавьтал болсон 21 хүний шинжилгээнд халдвар илэрлээ. Бусад тохиолдлууд нь  өмнөх батлагдсан тохиолдлын ойрын болон хоёрдогч хавьтал байгаа.  Улаанбаатар хотын хэмжээнд  нийт 1960 тохиолдол батлагджээ. 

Улсын хэмжээнд батлагдсан дотоодын халдвар 2286 байгаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд 27 хүн эдгэрч, гэртээ гарчээ. Манай улсын нийт батлагдсан тохиолдол 2801 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 2097 байгаа. Өнөөдрийн байдлаар 689 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 619 хүн хөнгөн, хүндэвтэр 62, хүнд 7, маш хүнд 1 хүн байгаа.

Үүнээс ХӨСҮТ-д 196 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, 163 хүн хөнгөн, хүндэвтэр 26, хүнд 6, маш хүнд 1 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэгт 200 хүн эмчлэгдэж байна. Үүнээс хөнгөн 163, хүндэвтэр 36, хүнд 1 хүн бий. Яармагийн 300 ортой эмнэлэгт 292 хүн эмчилгээнд байгаа" гэв.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна