​Г.Загдаад оноосон 6.2 жилийн ялыг хэвээр үлдээжээ

С.Гандэлгэр
2021/02/25

Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн, шүүгдэгч Г.Загдаа, Г.Амарсайхан нарт оноосон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноосон.

Г.Загдааг Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.3 /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх/ тус хуулийн 11.7-р зүйлийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял 23.1 дүгээр зүйлийн 1 /Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн/ 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах/ хэрэгт буруутай гэж үзэж, 900,000 төгрөгөөр торгож, 15 нэгжийг 1 хоногоор тооцож 60 хоног буюу 2 сарын хугацаагаар хорих ял, нийт эдлэх ялыг 6 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. 

Г.Амарсайханг: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн/ дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх шийдвэр гаргасан.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.93
    2021/02/26

    Энэ хоёр хөгшин арай л балмад , танхай , бүдүүлэг байсан даа хууль цаазтай улс оронд байна гэдгээ үл тоосон , өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж энэ дээ. Сургамжтай л юм боллоо

    Хариулах
  • 59.153.114.21
    2021/02/25

    Эвий хөөрхий ноён Зак ингээд түүхийн хуудаснаас арчигдлаа яанаа чи минь шорон чамд ахаднаа би шүүхэд итгэж байна чи хүчин хийцэн л юм байна шүүх гэмгүй хүнд данхайсан зургаан жил өх үү? хамаа үг хэлээрээ болохгүй байв уу? тэгээд араас нь хоёр гараа оруулчихаад чи муу байнаа одоо гарахх гэсээр байтал чиний ТББ тараад эхнэр чинь түрүүлж гараад жомбого болчихноо ингэж балрах гэж Закаа хамаа яах вэ? одоо

    Хариулах
  • 192.82.71.150
    2021/02/25

    Монголын АВЛИГАЧИН шүүгч нарын С. Баяр, баярцогт, ... нарт өгсөн ЯЛыг мартаагүй. АВЛИГАЧИН шүүгч нар АВЛИГАЧДАД ИХ бага ял өгсөн. Мэдээж эх орныхоо баялагийг зарсан баячуудаас АВЛИГА авсан. ЖИРИЙН иргэд авлига өгөх биш, тэдэнд хууль барьж томорч байна даа

    Хариулах
  • 24.154.170.220
    2021/02/25

    өө хөөрхий

    Хариулах